| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00268/И |
| Дугаар | 304/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.Г*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00268/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Л.Г******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагиль сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан. Уг ажиллаж байх хугацааны ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, цалингийн цэс гарахгүй, хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Булган аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаар Лавсангийн Г*******од сануулах арга хэмжээ авсан тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Булган аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1995 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар Лавсангийн Г*******ыг 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Булган аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1993 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 84 дугаар Батнасангийн Г*******ыг 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар түгээгчээр авч ажиллуулсан тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Л.Г*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,
-Орхон аймгийн Архивын албаны 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын лавлагаа /хэргийн 20-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Л.Г*******ын хүсэлтээр гэрчээр Д.Ч*******, Ш.М******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Л.Г******* нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагиль сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын Шатахуун түгээх станцад түгээгчээр тус тус ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилсон тушаал олдохгүй байх тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Л.Г******* нь Увс аймгийн Сагиль сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт, Булган аймгийн Сэлэнгэ сумын Шатахуун түгээх станцад 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түгээгчээр ажиллаж байсан болох нь ажилд томилсон тушаал, арга хэмжээ авсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, Орхон аймгийн Архивын албаны архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон гэрч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч Л.Г*******ыг Увс аймгийн Сагиль сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, Булган аймгийн Сэлэнгэ сумын Шатахуун түгээх станцад 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түгээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лавсангийн Г*******ыг Увс аймгийн Сагиль сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, Булган аймгийн Сэлэнгэ сумын Шатахуун түгээх станцад 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түгээгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА