| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00331/И |
| Дугаар | 304/ШШ2025/00302 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00331/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
Хүсэлт гаргагч Б.Б******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа ясль, цэцэрлэгт мэргэжлийн бус сувилагчаар яслийн ангийг хариуцан ажиллаж байсан. Зохион байгуулалттай холбоотой үүрэгт ажлаас чөлөөлж аймгийн хөдөлмөрийн захад шилжүүлсэн.
Ажиллаж байсан болохыг тодорхойлох баримт олдохгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Ажиллаж байх үеийн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хэргийн 7-8-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч Б.Б*******ийн хүсэлтээр гэрчээр Ш.Б*******, Б.С******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа ясль, цэцэрлэгт мэргэжлийн бус сувилагчаар ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байх тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа ясль, цэцэрлэгт мэргэжлийн бус сувилагчаар 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ийг Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа ясль, цэцэрлэгт 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжлийн бус сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******ын Б*******ийг Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа ясль, цэцэрлэгт 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжлийн бус сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА