Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 0526

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Номин, улсын яллагч Ч.Алтансүх, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогч Ц.Б, иргэдийн төлөөлөгч  Б.Уранчимэг, шүүгдэгч А.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  заасан гэмт хэрэгт  Б овогт А Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706041170385  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А Д  19  оны 4 дүгээр сарын -ны өдөр  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1 , Д аймгийн Д сумын  дугаар багийн  дугаар брак байрны  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цэргийн хотхоны  тоотод  түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Т

       

Холбогдсон хэргийн талаар:

            А.Д нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 4дүгээр хороо  тоот хашаанд байх өвлийн сууц дотор Ц.Б 2 удаагийн үйлдлээр хутгалан  эрүүл мэндэд нь хүнд  хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэв.    

      Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д бид хоёр 2 шил архи хувааж уучихаад гэрт нь ороод унтаж байтал нэг мэдсэн чинь Д намайг хэвтэж байхад хутгалсан. Тэгээд түргэн ирээд Цэргийн госпиталид очиж эмнэлэгт хэвтээд 2 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал одоогийн байдлаар гайгүй байгаа. Эмч нар сайн ажилласаны хүчинд өдий зэрэгтээ байна. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

     Шүүгдэгч  А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би өөрийн хүргэн ах болох Э хашаанд буюу Баянзүрх дүүргийн  дүгээр хороонд байх машины граж дотор Э, Б, Э нарын хамт шинэ буйдан хийж зах дээр гаргаж зардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12.00 цагийн орчимд би гэрээсээ гараад хамт ажил хийдэг Э гэдэг залуугийн гэрт очсон. Намайг тэднийд очиход Э байгаагүй харин түүний эхнэр А байсан. Тэрээр Э Б хамт зах явсан гэж хэлсэн. Би тэднийхээс гараад ажлын байран дээрээ очоод галаа түлчихээд хийсэн буйдангаа цаасаар гадарлах гээд өөрийн хүргэн ах болох Э гэрт орсон. Гэтэл Э ах наад , Б хоёр чинь зах ороод архи уугаад ирсэн юм биш үү чи яваад оёсон даавуун бүтээлгийг нь аваад ир гэсэн. Би эргээд Э очиход нөгөө хоёр согтуу унтаж байсан. Гаднаас Э эхнэр А нэг шил архи бариад ороод ирсэн. Нөгөө хоёр ч босоод бид нар архийг хувааж уусан. Тэгээд би тэд нарыг одоо архиа боль гэхэд Э намайг чи наад архиа ав гэсэн. Тэгэхээр нь би архийг аваад гэрлүүгээ явсан. Гэртээ ирчихээд нөгөө архинаас нь уугаад гал түлээд байж байтал Э орж ирээд манай эхнэр хаана байна гэсэн. Э нөгөө архинаасаа дахиад уусан. Тэгээд бид хоёр Э гэрт орж дахин архи уусан түүнээс хойш юу болсоныг би санахгүй байгаа юм. Сүүлийн 4 хоног бид нар архи уусан гэжээ. /хх-ийн 25/                 

          Хохирогч  Ц.Б   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр ахынхаа хүүхдийг харах зорилгоор Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирсэн. 2017 оны 11 сарын дунд үеэс эхлээд өөрийн найз Э гэх залуугийн ажилд нь туслаж ажлын байран дээр нь модоор юм хийж зах дээр зарж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.00 цагийн орчимд Э бид хоёр орны материал авах гээд зах орж орны даавуу, парлон, зэрэг эд зүйлсийг аваад явж байхдаа замдаа архи аваад хувааж уусан. Дараа нь дахиад нэгийг авч уусан. Э гэрт очиход түүний эхнэр А  гэртээ ганцаараа байсан. Бид хоёр шууд унтах гээд зурагт хараад хэвтэж байсан нэг мэдсэн би архиндаа дарагдаад нам унтсан байсан. Нэг сэртэл Д намайг хутгалсан ба дахиад хутгалсан түүнийг надаас А салгасан. Миний цээжнээс цус гараад тогтохгүй байсан тул А түргэн дуудсан. Юунаас болоод хутгалсаныг мэдээгүй гэжээ. /хх-н 16-19/  

          Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагийн орчимд надруу А буюу миний төрсөн ах болох Э хамтран амьдрагч 96561 дугаараас залгаад Т хутгалуулчихлаа гэхээр нь би өөрсдөө шийд гэсэн. Дараа нь дэлгүүрийнхээ гадаа тамхи татаад байж байтал хөдөлгөөнд эргүүлийхэн ирсэн. Би цагдаатай хамт гэрлүү нь явж байхад түргэн ирж байсан гэжээ. / хх-н 20/

          Гэрч Ж А Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг Д гэдэг залуу манайд ирсэн. Тухайн үед манай нөхөр Э, Б бид нар архи уугаад сууж байсан юм. Тэгж байснаа нөгөө 3 маргалдсан. Д манайд анх орж ирэхдээ согтуу байсан. Д Б руу дайраад өчигдөр чи намайг тавчикаар цохисон чи намайг доромжлохгүй шүү гэснээ манай гал тогооны өрөөнд байсан хутгыг аваад Б 2 удаа хутгалсан. Би Б хутгалчихлаа ш дээ гээд орилсон чинь хохчино өөрөөсөө болсон гэж хэлсэн. Би Б цусыг тогтоох гээд чадаагүй учир түргэн дуудсан гэжээ. / хх-н 21-23/

          Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ:Би өөрийн төрсөн дүү Э, найз Д эхнэр А нарын хамт хувиараа буйдан хийж зах дээр зардаг юм. Б одоогоос 1 сарын өмнө Д аймгаас ирж бид нартай хамт ор хийж эхэлсэн юм. Д, Б бид нар хэрэг болохоос 2 хоногийн өмнөөс архи ууж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байгаад 11.00 цагийн үед Баттогтохтой хамт Нарантуул зах орж орны материалаа худалдан авсан. Бид хоёр захаас гараад явах замдаа 2 шил архи уусан. Гэртээ ирэхэд манай эхнэр А гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нар дахиад нэг шил архи авч хувааж уусан. Түүнээс хойш юу болсоныг би мэдэхгүй байгаа юм. Би таг унтаад өгсөн байлаа. Нэг сэрсэн чинь цагдаа түргэн болчихсон байсан. Э манайд байж байсан юу болсон юм гэхэд Д Б хутгалчихсан юм шиг байна гэсэн гэжээ.  / хх-н 24/

         А.Д гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед  асуусан мэдүүлэг /хх-н 25-26/

         А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний ах Д нь 1973 оны 4 дүгээр сарын 30-нд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1981 онд сургуульд орсон байхаа. Темс сургууль төгсөж тогоочийн мэргэжил эзэмшсэн юм. Цэргийн алба хаасан. Одоо хувиараа ажил эрхэлдэг. Хааяа архи уудаг юм гэжээ. /хх-ийн 27/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 29/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн   348 тоот шинжилгээ Дүгнэлтэд:

          1.Ц.Б биед цээжний баруун талд 2,3-р хавирга, 7-8 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч, баруун уушигны дээд, дунд, доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /1900 мл/ баруун уушигны бүрэн авчилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 30/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 31, 46-47/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 32/

          2018.01.09-ний өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 33/

1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 4 ширхэг шинэ зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн жижиг хутгаар гарсан байж болно гэжээ. /хх-ийн 33/

      2018.01.09-ний өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр гарсан 4 ширхэг шинэ зүсэгдэлт байна.

2.Хаана ямар хэмжээтэй, ямар байрлалтай гарсан эсэхийг үзлэг шинжилгээ гэрэл зургийн үзүүлэлтээс харна уу гэжээ. / хх-н 36-37/

          2018.01.19-ний өдрийн 803 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн нийт 23 см урттай, ажлын хэсгийн урт 12 см урттай цагаан болон улаан хуванцар бариултай, ир хэсэгт ягаан болон улаан цэцэгтэй хутган дээр цус илэрсэн. Бусад хутга, заазуур дээр цус илрээгүй.

2.Нийт 23 см урттай, ажлын хэсгийн урт 12 см урттай цагаан болон улаан хуванцар бариултай ир хэсэгт ягаан болон улаан цэцэгтэй хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна гэжээ.  / хх-н 39-40/

          2018.01.19-ний өдрийн 807 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн нүүр гарын алчуур, хар шоотой орны бүтээлэг цус илэрсэн. Ягаан өнгийн цэцэгтэй зузаан өмдөн дээр цус илрээгүй.

2.Уг илэрсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай.

3.Саарал өнгийн нүүр гарын алчуур, хар шоотой орны бүтээлэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна гэжээ.  /хх-н 42-44/

           2018.01.19-ний өдрийн 806 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн босоо захтай хөх, саарал, цагаан өнгийн хөндлөн судалтай фудволк дээр цус илэрсэн.

2.Уг илэрсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай.

3.Босоо захтай хөх, саарал цагаан өнгийн хөндлөн судалтай фудволк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна гэжээ.  /хх-н 44-45/

          Ц.Б Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-н 56-79/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Д.Э улаан эрээн өнгийн цэцэгний хээ оруулгатай зөөлөн иштэй том хутга нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан цагаан эрээн өнгийн дөрвөлжин шоо хээтэй орны бүтээлэг нэг ширхэг, ягаан бор өнгийн цэцэгний хээтэй ягаан өнгийн зузаан гэрийн өмд нэг ширхэг ,цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн алчуур нэг ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн байна. /хх-н 94/   

           Хохирогч Ц.Б гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-н 109/

           А.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 103-104/

           А.Д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 95-102/

    А.Д  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 52/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 48-50 зэрэг болно.          

          А.Д нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цэргийн хотхоны  тоот хашаанд байх н.Э гэрт архи ууцгааж байгаад орон дээр унтаж байсан  Ц.Б 2 удаагийн үйлдлээр хутгалан  эрүүл мэндэд нь хүнд  хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Ц.Б биед цээжний баруун талд 2,3-р хавирга, 7-8 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч, баруун уушигны дээд, дунд, доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт /1900 мл/ баруун уушигны бүрэн авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн   348 тоот дүгнэлт /хх-ийн 30/

          Хохирогч  Ц.Б   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … Э гэрт очиход түүний эхнэр А гэртээ ганцаараа байсан. Бид хоёр шууд унтах гээд зурагт хараад хэвтэж байсан нэг мэдсэн би архиндаа дарагдаад нам унтсан байсан. Нэг сэртэл Д намайг хутгалсан ба дахиад хутгалсан түүнийг надаас А салгасан. Миний цээжнээс цус гараад тогтохгүй байсан тул А түргэн дуудсан. Юунаас болоод хутгалсаныг мэдээгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 16-19/  

          Гэрч Ж А Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. манай нөхөр Э, Б бид нар архи уугаад сууж байсан юм. Тэгж байснаа нөгөө 3 маргалдсан. Д манайд анх орж ирэхдээ согтуу байсан. Д Б руу дайраад өчигдөр чи намайг тавчикаар цохисон чи намайг доромжлохгүй шүү гэснээ манай гал тогооны өрөөнд байсан хутгыг аваад Б 2 удаа хутгалсан. Би Б хутгалчихлаа ш дээ гээд орилсон чинь хохчино өөрөөсөө болсон гэж хэлсэн. Би Баттогтохын цусыг тогтоох гээд чадаагүй учир түргэн дуудсан гэсэн мэдүүлэг . /хх-н 21-23/

  Шүүгдэгч  А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Би эргээд Э очиход нөгөө хоёр согтуу унтаж байсан. Гаднаас Э эхнэр А нэг шил архи бариад ороод ирсэн. Нөгөө хоёр ч босоод бид нар архийг хувааж уусан. Тэгээд би тэд нарыг одоо архиа боль гэхэд Э намайг чи наад архиа ав гэсэн. Тэгэхээр нь би архийг аваад гэрлүүгээ явсан. Гэртээ ирчихээд нөгөө архинаас нь уугаад гал түлээд байж байтал Э орж ирээд манай эхнэр хаана байна гэсэн. Э нөгөө архинаасаа дахиад уусан. Тэгээд бид хоёр Э гэрт орж дахин архи уусан түүнээс хойш юу болсоныг би санахгүй байгаа юм. Сүүлийн 4 хоног бид нар архи уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг болно.        

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Шүүгдэгч А.Д нь  архидан согтуурсаны улмаас Ц.Б цээжин тус газар нь хутгаар хоёр удаа хутгалсан нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрч А мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Прокуророос  А.Д холбогдох хэргийг  зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул А.Д хүний эрүүл мэндэд хүнд  хохирол  санаатай учруулсан  гэмт хэргийг зэвсэг хэрэглэн   үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн   2 дахь хэсгийн 2.4-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          А.Д нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Хохирогч Ц.Б эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22.8 см урт, ажлын хэсэг нь 12.9 см урт, 2.2 см өргөн, ирний урт 11.5 см, ажлын хэсэг дээрээ сарнай цэцэгийн хээтэй,11.2х2,5х2 см хэмжээтэй улаан өнгийн оруулгатай цагаан өнгийн иштэй жижиг хутга нэг ширхэг, ХЛ хэмжээний өмсгөлтэй хөх өнгийн босоо захтай, энгэр дээрээ 2 ширхэг цагаан өнгийн товчтой, хагас задгай энгэртэй хагас ханцуйтай хөндлөн судалтай цагаан эрээн өнгийн фудболк  нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.    

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.4-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт А Д хүний эрүүл мэндэд хүнд  хохирол  санаатай учруулсан  гэмт хэргийг зэвсэг хэрэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар А.Д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар     шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   А.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. А.Д  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  22.8 см урт, ажлын хэсэг нь 12.9 см урт, 2.2 см өргөн, ирний урт 11.5 см, ажлын хэсэг дээрээ сарнай цэцэгийн хээтэй,11.2х2,5х2 см хэмжээтэй улаан өнгийн оруулгатай цагаан өнгийн иштэй жижиг хутга нэг ширхэг, ХЛ хэмжээний өмсгөлтэй хөх өнгийн босоо захтай, энгэр дээрээ 2 ширхэг цагаан өнгийн товчтой, хагас задгай энгэртэй хагас ханцуйтай хөндлөн судалтай цагаан эрээн өнгийн фудболк нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  А.Д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                        Т.ШИНЭБАЯР