Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00304

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  М.М*******,

Нэхэмжлэгч: Б.Э******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д.З*******,

Хариуцагч:  З.М******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.З*******, З.М******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э*******, З.М******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв  талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй 132/2023/00402/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э******* /цахим/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав /цахим/

Хариуцагч Д.З*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг /цахим/

Хариуцагч З.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр/цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М*******, Б.Э******* нарт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э******* миний бие нь З.М*******тэй 2003 онд танилцаж улмаар 2005 онд гэр бүл болсон. 2005 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү М.М*******, 2013 онд охин М.Э******* нар төрсөн. Тухайн орон сууцад хүүхдүүд маань өсөж, торнисон. 2020 оноос З.М*******ээс тусдаа амьдрах болсон. Учир нь З.М******* гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг машинтай явж байгаад хамт осолдоход нь мэдсэн. Үүнээс хойш би 2 хүүхдээ авч, өөрийн ээжийнд амьдрах болсон. Тухайн үед З.М*******ийг уучлалт гуйгаад ирэх байх гэж бодож байсан боловч ирээгүй. Улмаар 2022 онд шүүхэд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, дундын хөрөнгө болох тухайн орон сууцны ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуралдаан болохын өмнө шүүгчийн туслахаас тухайн орон сууцыг З.М******* өөрийн аав болох Д.З*******од өгсөн байсныг мэдсэн. Тухайн орон сууцыг шилжүүлэхэд надад болон 2 хүүхэддээ мэдэгдээгүй. Биднээс асууж тодруулахгүйгээр өөрөө дур мэдэж, мэдэгдэхгүйгээр өөрийн аав болох Д.З*******од шилжүүлсэн байдаг. Гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаан болох гэтэл З.М******* өөрийн үүрэг хариуцлагаас зугтааж, Бүгд Найрамдах Солонгос улс руу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнтэйгээ хамт явсан байсан. Солонгос улсаас өөрийн дүү болон З.И*******т итгэмжлэл олгож, явуулсан байсан. Солонгос улс руу явахдаа 2 хүүхэдтэйгээ уулзахгүй, хэлэхгүй явсан байсан. Шүүх хуралдаанд З.Ил******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, энэ байртай хэн ч маргалдахгүй, М.М*******ийг 18 нас хүрэхэд шилжүүлж өгнө гэх зүйл ярьсан. Хүүхдээ 18 нас хүрэхэд өгөхгүй шүүхдээд аваарай гэх зүйл ярьсан. Тухайн үед шүүгч М.М*******ийг 18 хүрэхэд тухайн орон сууцыг шилжүүлж өгнө гэж байна гэхэд би нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ үйлдэл нь миний алдаа байж, хүүг минь 18 нас хүрэхэд хадам аав болон ээжтэй ярихад тэр байрыг өгөхгүй, та нар шүүхдээд аваарай гэх зүйлийг ярьсан. Би аргагүй болоод шүүхэд нэхэмжлэл өгсөн. Миний хүү М.М******* Цагдаагийн академийн 2 дугаар курсийн оюутан. Хэдий төлбөргүй сургууль боловч төлбөртэй сургууль мэт хэрэгцээ шаардагддаг. Миний охин М.Э******* 11 настай 5 дугаар ангид суралцдаг боловч хүүхдийн хэрэгцээ маш өндөр зардалтай байдаг. Би одоогийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Ээж болон охины хамт амьдарч байна. Хүү минь оюутны байранд амьдардаг. З.М******* эцгийн зүгээс үүрэг хариуцлага ухамсарладаггүй, хүүхдийн тэтгэмжийн хувьд нэхүүлж байж өгдөг. 2024 он гарсанаас хойш хүүхдийн тэтгэмж ерөөсөө өгөөгүй, хүүхдүүдтэйгээ ерөөсөө холбоо барьдаггүй. Д.З*******, З.М******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э*******, З.М******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч Д.З******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.З******* нь 1996 онд Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож тэнд 4 хүүхдийн хамт амьдрах болсон. Энэ 1 өрөө байрыг 2000 онд анх худалдаж авсан. Миний бие 2001 онд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгож, манайх аймгийн төвд шилжин ирж энэ байрандаа суурьшсан. Тухай үед энэ байранд ам бүл гургуулаа амьдарч байсан. Том охин З.У нь 2007 он хүртэл хамт амьдарч байгаад, хүнтэй сууж тусдаа гарч байсан. Дунд охин З.Мө 2010 он хүртэл амьдарч байгаад тусдаа гарсан. Бага хүү Т.И******* дунд сургуулиа төгсөөд 2011 онд оюутан болоод хот явсан. Тиймээс энэ байранд миний хүү З.М*******, Б.Э******* нар 2004 онд гал голомтоо үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй юм. Миний хүүхдүүд гэрчилнэ. Тухайн үеийн багийн Засаг дарга болон хүн амын тооллогын бүртгэлээр нотлогдоно. Хүү М******* эхнэр болох Э*******г дагуулж ирж, орж гардаг л байсан. 2005 онд том хүү М******* төрсөн, тухайн үед гэр хороололд ээжийндээ байдаг байсан. Тэгээд Орхон аймгийн гал командад хүү ажиллах болсон тул гэр авч өгч өрх тусгаарлан тэндээ амьдарсан. Тэнд амьдарна гэхээр нь гэр хороололд байшингийн торх авч өгөөд, газар авч, хашаа барьж өгсөн. Төвөөсөө хол зайтай газар амьдрахгүй гээд л амьдраагүй. Тэгээд зарсан. Сарын дараа нь тэр газарт дүүрэн айл буусан. Одоо урдуур нь засмал зам явсан байгаа. Мөн хүү 2 М*******эд хэд хэдэн машин авч өгсөн боловч эвдээд, үрэн таран хийгээд юу ч үгүй болгосон. Миний хувьд хүү, бэр хоёрынхоо амьдрал ахуйд маш их санхүүгийн дэмжлэгүүдийг эцэг хүний хувьд үзүүлж байсан. Миний эхнэр С.Ц санаачлан 2004 оноос 1 өрөө байрнаасаа 7x7 хэмжээтэй үйлчилгээний зориулалт бүхий өргөтгөлийг шинээр барьж зөвшөөрөл авсан. 2007 оноос БИ С дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2008 онд М*******, Э******* нар аймагт эргэн ирж өөрсдөө эрхэлсэн ажилгүй байсан учраас манай дэлгүүрээс олсон орлого, тэтгэврийн мөнгөөр тэжээлгэн, манайд хамтран амьдарч байсан. Бага хүү И******* цагдаагийн сургуульд оюутан болж би хүүтэйгээ хамт хотод байхаар болсон. Тэгээд дэлгүүр ажиллуулах хүнгүй болсон учраас энэ хоёрыг дэлгүүрт түр ажиллуулж гэртээ амьдруулсан. Дэлгүүрт эргэлтийн бараа бага учраас ашиг багатай байна, зээл авч бараагаа хангалттай татмаар байна, банкуудаас асуулаа, эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн өөрийн нэр дээр хөрөнгөтэй бол зээл авч болно, бид хоёрт өөрийн гэсэн хөрөнгө байхгүй болохоор та хоёрын энэ байрыг тавьж зээл авъя гэсэн.Тухайн үед хүүхдүүд дургүйцэж байсан ч бид 2 ярилцаж байгаад тус дэм больё гээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Э*******д итгэмжлэл олгож, хамтран эзэмшигч хүүхдүүдийнхээ нэрийг хасуулсан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү М*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Энэ нь хүүгийнхээ бизнесийг дэмжих, өрхийн орлогын нэмэгдүүлэхэд тусалъя гэсэн утгаар хүүдээ түр шилжүүлж өгсөн. Түүнээс биш тэдний өмч болгож шилжүүлж өгөөгүй. Хэрэв бид хүүхдүүддээ өмч болгож өгсөн бол гэр бүлийн бүх гишүүдийг оруулан албажуулж өгөх байсан. Гэр бүлийн маргаан үүсгэсэн гэдгийг бид дуулаад өөрийн өмчөө шилжүүлж авсан. Миний бие М*******ийг сургуулиа төгсөөд, айл гэр болоход нь өөрийнхөө гал голомтыг өгнө гэж хэлж байсан. /Би энэ байрыг аваад үхэхгүй/ Гэтэл 2023 оны 06 сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн өдрөө өвөө байраа авья гэж нэхсэн. Тэгэнгүүт эхнэр Ц руу залгаж байраа авъя гэж хэлж байна гэхэд Ц уурлаад юу яриад байгаа юм бэ сургууль төгсөхөөр нь өгнө гэж хэлж байсан. Э*******тай ярьж чи одоо байрыг нь авч яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь зарж, өөрийн гэсэн гэр орон авна гэсэн. Тэгэхээр нь чамаар гал голомтоо заруулж, тоглуулахгүй гэсэн. Одоо бол би маргаантай байгаа учраас өөрийн өмчлөлийн байраа өгөхгүй. Аав нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа. Ээж нь Орхон аймагт ажиллаж байна. Аав, ээж 2 нь өөрсдөө үүргийнхээ дагуу хүүхэддээ орох орон авч өгөх байх. М******* 2022 оны 9 сард Дотоод хэргийн их сургуульд элсэн орж манайд 2023 оны 07 сар хүртэл амьдарсан. /казарманд хэсэг хугацаанд байсан/ Одоо ч манайд очсон байгаа. Хувцас, хунар нь байгаа. Миний хувьд миний ач хүү учраас байраа өгнө гэж ярьж байсан болохоос би эд нарын хөрөнгийг булааж авчихаад байгаа юм биш. Булганыхан тэр дундаа 10, 11-р байрныхан /36-ынхан/ хэн хэзээнээс амьдарч байсан бэ гэдгийг захын хүн нь хэлээд егнө. Би одоо нас 71 хүрч байна. Би олон жил чихрийн шижин гэдэг өвчний оноштойгоор биеийн байдал тааруу байгаа. Насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Насны эцэст орох оронгоо алдах гээд шүүхэд дуудагдаад сууж байгаа нь харамсалтай байгаа тул Монгол улсын шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэж найдаж байна. Хатуухан хэлэхэд миний хүү М*******, эхнэр Э******* 2 хүүхдийнхээ хамт олон жил хөгшин бид хоёроор тэжээлгэж амьдарсан. Өөрсдөө улсад ажил хийгээгүй. Иймд миний ач хүү М*******ийг Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч З.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Маргааны зүйл болж буй Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв бүхий 3 өрөв орон сууцны зориупалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа З.М*******, Б.Э*******, М.М*******, М.Э******* нарын гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байгаагүй.

Уг орон сууцыг 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.З*******, С.Ц, З.М******* нар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, З.М******* нь 2002 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинэчлэн тогтоолгон дахин гэрчилгээ авч, 2007 онд өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Д.З*******, С.Ц, З.И*******, З.У, З.А нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх гэрээ байгуулж, хамтран өмчлөгч Д.З*******, С.Ц, З.И*******, З.У, З.А нар өөрт ногдох хэсгээ З.М*******эд бэлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр З.М******* тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн.

З.М******* нь Б.Э*******тай 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү М.М*******, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр охин М.Э******* нар төрсөн. З.М******* эхнэр хүүхдийн хамт уг байранд ирж очин, хадам ээжтэйгээ хамт гэр барин амьдарч байсан бөгөөд 2005 оноос Орхон аймгийн гал командад ажиллах болсноор аав Д.3******* нь түүнд Орхон аймагт хашаа, байшингийн торх, машин, гэр худалдан авч өгч тусад нь гаргасан. З.М******* 2008 онд Орхон аймгийн гал унтраах албанд ажиллаж байхдаа 3 давхраас унаж бэртэн цаашид тус ажилдаа ажиллах боломжгүй болж, гэр бүлийн хамт буцан Булган аймагт ирж хэсэг хугацаанд гэр барин амьдарч байгаад маргаан бүхий орон сууцанд аав Д.З*******ийн гэр бүлийн хамт амьдрах болсон.

Тухайн үед З.М******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул 2011 оноос эхлэн уг байрны өргөтгөл хэсэгт аав, ээжийнхээ ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийг эхнэр Б.Э*******гийн хамт ажиллуулан амьдарсан. Дэлгүүрийн үйл ажиллагааг өргөтгөж, зарж буй бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмж, дэлгүүрийн орлогын хэмжээг нэмэгдүүлэхээр банкнаас зээл авах шаардлага гарсан тул 2018 онд уг үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавихаар бусад хамтран өмчлөгч нараас бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг нь З.М******* шилжүүлж авсан. Ингээд төслийн зээл хөөцөлдсөн боловч, цөөхөн хүнд олгогддог зээлийг авахаар олон хүн өргөдөл гаргаж, түүнд зээл олгогдоогүй. Нзгэнт маргаан бүхий л хөдлөх эд хөрөнгө З.Мөнхсулдийн өмч хөрөнгө биш, Д.З*******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр Д.З*******од шилжүүлсэн гэж тайлбарласан.

Маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь З.М*******ийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш, Д.З*******ийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг Б.Э*******, хүү М.М******* нар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Хариуцагч Д.З*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг болон хариуцагч З.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З******* нь Цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарахдаа авсан тэтгэмжийн мөнгөөрөө худалдан авч өөрийн болон З.М*******, С.Ц нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг З.М******* байгуулж, мөнгийг нь Д.З******* төлж, улмаар тэдний өмчлөлд шилжсэн болно. Иймээс үл хөдлөх эд хөрөнгө нь Д.З*******ын гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Д.З*******ын хувьд өөрийн хүүхдүүдийнхээ хэн нэгнийг гэр бүл болоход зориулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч байгаагүй. Учир нь бусад өмчлөгч нар буюу бусад хүүхдүүд мөн өөрт ногдох хэсгээ авах, уг хөрөнгөд амьдрах эрхтэй тул тэднийг эрхийг зөрчиж, хэн нэгэнд нь шилжүүлэх үндэслэлгүй. З.М******* нь Б.Э*******тай 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Мөнх- Ертөнц, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр охин М.Э******* нар төрсөн. З.М******* эхнэр хүүхдийн хамт уг байранд ирж очин, хадам ээжтэйгээ хамт гэр барин амьдарч байсан бөгөөд 2005 оноос Орхон аймгийн гал командад ажиллах болсноор аав Д.З******* нь түүнд Орхон аймагт хашаа, байшингийн торх, машин, гэр худалдан авч өгч тусад нь гаргасан. З.М******* 2008 онд Орхон аймгийн гал унтраах албанд ажиллаж байхдаа 3 давхраас унаж бэртэн цаашид тус ажилдаа ажиллах боломжгүй болж, гэр бүлийн хамт буцан Булган аймагт ирж хэсэг хугацаанд гэр барин амьдарч байгаад маргаан бүхий орон сууцанд аав Д.З*******ын гэр бүлийн хамт амьдрах болсон.

Тухайн үед З.М******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул 2011 оноос эхлэн уг байрны өргөтгөл хэсэгт аав, ээжийнхээ ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийг эхнэр Б.Э*******гийн хамт ажиллуулан амьдарсан. Дэлгүүрийн үйл ажиллагааг өргөтгөж, зарж буй бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмж, дэлгүүрийн орлогын хэмжээг нэмэгдүүлэхээр банкнаас зээл авах шаардлага гарсан тул 2018 онд уг үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавихаар бусад хамтран өмчлөгч нараас бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг нь З.М******* шилжүүлж авсан. Ингээд төслийн зээл хөөцөлдсөн боловч, цөөхөн хүнд олгогддог зээлийг авахаар олон хүн өргөдөл гаргаж, түүнд зээл олгогдоогүй. Гэтэл Б.Э*******, М.М******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үндэслэлгүй бөгөөд би сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нар буюу М.М*******, Б.Э******* нар нь Д.З*******, З.М******* нарт холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, М.М*******, Б.Э*******, М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нараас буюу Д.З*******, З.М******* нараас 25 000 000 /Хорин таван сая/ төгрөг гаргуулах" гэж өөрчилж байна.

2.Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын өөрчилсөн шаардлага болох 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч уг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор нэхэмжлэгч нарт өгнө.

3.Нэхэмжлэгч нар нь хариуцагч нар буюу Д.З*******, З.М******* нарын Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв  талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

4.Нэхэмжлэгч нар болон хариуцагч нар нь уг асуудлаар буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлага, өөрчлөгдсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй байхаар тохиролцож байна.

5.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, үүнээс үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М*******, М.Э******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.З*******, З.М******* нарт холбогдох, Д.З*******, З.М******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э*******, З.М******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч М.М*******, Б.Э******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.З*******, З.М******* нарт холбогдох Д.З*******, З.М******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Булган аймаг, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э*******, З.М******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нар буюу М.М*******, Б.Э******* нар нь Д.З*******, З.М******* нарт холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, М.М*******, Б.Э*******, М.Э******* нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нараас буюу Д.З*******, З.М******* нараас 25 000 000 /Хорин таван сая/ төгрөг гаргуулах" гэж өөрчилж, хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын өөрчилсөн шаардлага болох 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч уг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор нэхэмжлэгч нарт өгөхөөр, нэхэмжлэгч нар нь хариуцагч нар буюу Д.З*******, З.М******* нарын Б..... аймаг, Б... сум, ... дугаар баг, Ж*******Х******* М*******ын ... дугаар гудамж, .... дугаар байр, .. дугаар орц, ... тоотод байрлах... м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М******* нарын хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нар болон хариуцагч нар нь уг асуудлаар буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлага, өөрчлөгдсөн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй байхаар тохиролцож, талууд энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, үүнээс үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА