Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00307

 

 

 

 

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С*******гийн А*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 233,075 /хоёр зуун гучин гурван мянга далан тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00345/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41937877 тоот Үйлчилгээний гэрээ байгуулан ...... дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Үйлчилгээний гэрээ-нд заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 233,075 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Шүүх ажиллагааны явцад С.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь хариуцагч С.А*******д холбогдуулан 233,075 /хоёр зуун гучин гурван мянга далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч С.А******* нь нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжилсэн 233,075 /хоёр зуун гучин гурван мянга далан тав/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын Шүүх ажиллагааны явцад С.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 233,075 /хоёр зуун гучин гурван мянга далан тав/ төгрөгийг хариуцагч С.А******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7642 /долоон мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 3821 /гурван мянга найман зуун хорин нэг/ төгрөг, хариуцагчаас 3821 /гурван мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                               ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА