| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00349/И |
| Дугаар | 304/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00312
Хариуцагчийн зөвшөөрлийг б*******алж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Н*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,897,644 /дөрвөн сая найман зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00349/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П*******гийн Н******* нь 2020 оноос өмнө Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг Х******* т******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ингэж ажиллаж байсан тул манай байгууллагын т*******варын код, бүртгэлийн дугаарыг мэддэг давуу байдлаа ашиглан 2020-2021 онд өөрийн хувийн компани болох О.. б******* ж******* ХХК-ийн худалдан авалтын НӨТ-ыг манайхаас борлуулалт хийсэн мэтээр падаан бичиж манай байгууллагыг 4,897,644 төгрөгийн т*******варын өрөнд оруулсан нь Булган аймгийн Т*******варын хэлтсээс 2023 оны 4 дүгээр улиралд шалгасан шалгалтаар илэрч т*******варын хэлтсээс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НА-04230000025 тоот нөхөн ноогдуулалтын акт-аар нийт 7,159,780 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоож ажлын 15 хоногийн дотор төлөхийг компанид даалгасан.
Энэ актын 4,897,644 төгрөг нь Од б******* ж******* ХХК-тай холбоотой болохыг т*******варын хэлтсээс тогтоосон. Энэ талаар П.Н*******тай уулзаж ярилцахад би төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй. Ажлын 15 хоногийн дотор төлөх ёстой актыг төлөлгүй удсан тул байнга шахаж шаардсанаас би өөрийн компаний данснаас уг төлбөрийг төлж барагдуулсан. Иймд П.Н*******аас 4,897,644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Орхон сумын Х******* т******* ХХК-ийн захирал Б.С******* нь компанийн т*******варын хяналт шалгалтаар тогтоогдсон т*******варын өр 4,897,644 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* т******* ХХК нь хариуцагч П.Н*******т холбогдуулан 4,897,644 /дөрвөн сая найман зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,897,644 /дөрвөн сая найман зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг хариуцагч П.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 46,656 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг, хариуцагч П.Н*******аас 46,656 /дөчин зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА