| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00287/И |
| Дугаар | 304/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00325
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Ч.Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: н.М*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00287/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: н.М******* нь сумын төвд байрлах байрыг маань 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сарын 200,000 төгрөгөөр түрээсэлсэн. 3 дугаар сарын түрээс 200,000 төгрөгөө бүрэн төлсөн. 4 дүгээр сарын түрээсээ 100,000 төгрөг дутуу төлөөд бусад сарын түрээс болох 1,500,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч н.М*******д холбогдуулан 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч н.М******* нь нэхэмжлэгч Ч.Б*******ийн нэхэмжилсэн 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч Ч.Б*******ийн хариуцагч н.М******* нь нэхэмжлэлийн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгийг хариуцагч н.М******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг тавин хувиар бууруулж, Төрийн сангаас 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА