| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2025/00016/И |
| Дугаар | 304/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00328
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П*******ийн Г*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,025,584.2 /есөн сая хорин таван мянга таван зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00016/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Г******* нь "Хаан банк" ХК-ийн Дамба тооцооны төвтэй 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3Г/201944579145 тоот зээлийн болон БХГ/201944579145 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч П.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний едрийн 3Г/201944579145 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,109,908 төгрөг, хүүгийн төлбөрт 528,371 төгрөг, нийт 1,638,280 төгрөг төлсөн байна.
Зээлдэг П.Г******* нь зээлийн гэрээ ёсоор зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дугээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч П.Г*******гээс зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3Г/201944579145 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,390,091.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,129,075.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 485,416.7 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 9,025,584.2 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч П.Г*******д холбогдуулан 9,025,584.2 /есөн сая хорин таван мянга таван зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Г******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,025,584.2 /есөн сая хорин таван мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагч П.Г******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 79,679.5 /далан есөн мянга зургаан зуун далан ес төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч П.Г*******гээс 79,679.5 /далан есөн мянга зургаан зуун далан ес төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА