| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00316/И |
| Дугаар | 304/ШШ2025/00381 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00381
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 17,501,256.04 /арван долоон сая таван зуун нэгэн мянга хоёр зуун тавин зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч П.Э*******гаас 17,501,256.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М б*******ны нэхэмжиЛсэн 17,501,256.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Б******* ХК нь хариуцагч П.Э*******д холбогдуулан 17,501,256.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.Э*******д холбогдох 17,501,256.04 /арван долоон сая таван зуун нэгэн мянга хоёр зуун тавин зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,456.28 /хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг хорин найман мөнгө/ төгрөгөөс 123,228.14 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг арван дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 123,228.14 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг арван дөрөв/ төгрөгийг, хариуцагч П.Э*******гаас 123,228.14 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг арван дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ