| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00420/И |
| Дугаар | 304/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00387
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ц*******д холбогдох,,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,961,894.84 /найман сая есөн зуун жаран нэгэн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-эы өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , Х******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Н.Ц*******ээс 8,961,894.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 8,961,894.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , Х******* ХК нь хариуцагч Н.Ц*******д холбогдуулан 8,691,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц*******д холбогдох 8,961,894.84 /найман сая есөн зуун жаран нэгэн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,340 /нэг зуун тавин найман мянга гурван зуун дөч/ төгрөгөөс 79,170 /далан есөн мянга нэг зуун дал/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 79,170 /далан есөн мянга нэг зуун дал/ төгрөгийг, хариуцагч Н.Ц*******ээс 79,170 /далан есөн мянга нэг зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ