Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2025/0035

 

                                                                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий *******ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.******* би. Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* нь "...сумын Засаг даргын А/121 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж нутаг бэлчээр чөлөөлөхгүй байна..." гэх зөрчлийн БОГ-07 дугаартай гомдол, мэдээлэлд, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зөрчилд холбогдогч О.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар №******* дүгээр шийтгэлийн хуудсаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Тус *******ын газар уг зөрчлийн материалыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хяналт хариуцсан *******т шилжүүлсэн. Материалд цугларсан холбогдогч О.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч О.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан С.******* иргэн О.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь эрх бүхий албан тушаалтан С.******* нь Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.64 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан "Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн..." гэх зөрчлийг харьяаллын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр хуульчилсан байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан С.*******ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №******* дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар *******ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие С.******* нь Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын ******* Б.*******ийн гаргасан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******аас Зөрчлийн тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 6-д ... бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг үндэслэн иргэн О.*******ийг нутаг бэлчээр чөлөөлөөгүй гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.******* нь тус аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг ...зөрчил үйлдсэнийг хангалттай шалгаж тогтоогоогүй, хохирол тооцох, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчилд холбогдогчид хэргийн материал танилцуулаагүй зэргээр хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн... хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* нь дээрх *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь гуравдагч этгээдэд ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр бөгөөд хариуцагч нэгэнт *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөрчилд холбогдогч О.*******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай тус аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.*******ийн дүгнэлтийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

                                                                        ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД-ОЧИР