Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00389

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  С******* л******* барьцаалан з******* г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 446,217.9 /дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван долоон төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч М.О******* нь 446,217.90 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* л******* барьцаалан з******* г******* ХХК нь хариуцагч М.О*******т холбогдуулан 446,217.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч 446,217.90 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч С******* л******* барьцаалан з******* г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.О*******т холбогдох, 446,217.9 /дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван долоон төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,037 /арван дөрвөн мянга гучин долоо/ төгрөгөөс 7018.5 /долоон мянга арван найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 7018.5 /долоон мянга арван найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ