| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00419/И |
| Дугаар | 304/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00390
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б*******, Д.М*******нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,213,292.95 /арван найман сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг ерэн таван мөнгө/ өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн Булган салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Зээлийн төлбөрөө 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж дууссан тул 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарг*******ан нэхэмжлэлээсээ татгалзааж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч С.Б*******, Д.М*******нарт холбогдуулан 18,213,292.95 /арван найман сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ан боловч зээлийн төлбөрөө 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж дууссан гэх үндэслэлээр шүүхэд гарг*******ан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна.
Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Б*******, Д.М*******нарт холбогдох, 18,213,292.95 /арван найман сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,016 /хоёр зуун дөчин есөн мянга арван зургаа/ төгрөгөөс 124,508 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 124,508 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ