| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00441/И |
| Дугаар | 304/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00391
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,795,242.57 /хорин нэгэн сая долоон зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М*******га******* 21,795,242.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: ...Х******* б*******ны нэхэмжлэлийн шаардлага 21,795,242 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Б.М*******д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,795,242.57 /хорин нэгэн сая долоон зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Б.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,795,242.57 /хорин нэгэн сая долоон зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,926 /хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгөөс 133,463 /нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 133,463 /нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг, хариуцагч Б.М*******га******* 133,463 /нэг зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ