Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00392

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлт*******,

Хариуцагч:  Д.С*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 712,781 /долоон зуун арван хоёр мянга долоон зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.С*******аас 712,781 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 721,781 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК нь хариуцагч Д.С*******д холбогдуулан 721,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.С******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлт******* байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлт*******, Д.С*******д холбогдох 712,781 /долоон зуун арван хоёр мянга долоон зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.С******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,657 /хорин нэгэн мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгөөс 10,828.5 /арван мянга найман зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 10,828.5 /арван мянга найман зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.С*******гаас 10,828.5 /арван мянга найман зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ