Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00393

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Н*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,916,145.29 /хорин нэгэн сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун дөчин таван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М б******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000277902 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,067,644 төгрөг, үндсэн хүү 1,780,844.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,656.4 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,916,145.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь М б******* ХК-ийн нэхэмжилсэн 21,916,145.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 916,145.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 21,916,145.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 916,145.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч нь М б******* ХК-ийн нэхэмжилсэн 21,916,145.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 916,145.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,531 /хоёр зуун жаран долоон мянга таван зуун гучин нэг/ төгрөгөөс 133,765.5 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 133,765.5 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 133,765.5 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун жаран таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ