| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00443/И |
| Дугаар | 304/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ж.Б*******, Б.Б******* нарын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Б.О*******, Д.Ч******* нарыг эрэн сурвалжлуулах тухай тухай 304/2025/00443/И *******декстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
Хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нар нь Б.О*******, Д.Ч******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б*******, Б******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонг*******охайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч "Д******* ч******* О******* р*******" ХХК нь Сонг*******охайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар байрны ... дүгээр орцны.... тоот РД:......-тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б******* нь аав Б*******ын хамт .... УНМ, .... БУА өөрөө буулгагч маш*******тай Орхон сумаас Хишиг-Өндөр орох авто замд түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Гэвч тус компани нь тухайн оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 31-ний хооронд хийсэн ажлын хөлс болох Б*******ийнх 30,279,570 төгрөг, Б*******ынх 12,537,634 төгрөг өгөөгүй. Нийт 49,239,784 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй гэх үндэслэлээр 12968 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд тэр үед захирлаар ажиллаж байсан Б.О*******, түүний нөхөр *******женер Дгийн Ч******* (РД:........./ нарыг эрэн сурвалжилж хаяг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Ж.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хэргийн 5-6-р хуудас/,
-Баянгол, Хан-Уул, Сонг*******охайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/17968 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хэргийн 7-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нарын хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нар нь "Д******* ч******* О******* р*******" ХХК-аас түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч "Д******* ч******* О******* р*******" ХХК-ийн захирал Б.О******* болон *******женер Д.Ч******* нар нь орш******* суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагч байгууллагыг төлөөлөн оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих "Д******* ч******* О******* р*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал Б.О******* болон *******женер Д.Ч******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Б.О*******, Д.Ч******* нар нь "Д******* ч******* О******* р*******" ХХК-ийг төлөөлж нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд "Д******* ч******* О******* р*******" ХХК нь үйл ажиллагаа явуулж буй хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа болох нь Баянгол, Хан-Уул, Сонг*******охайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/17968 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
6.Эрх зүйн маргаанд "Д******* ч******* О******* р*******" ХХК-ийн төлөөлж нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
7.Хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт "Д******* ч******* О******* р*******" ХХК-ийг төлөөлж нь хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд Б.О*******, Дгийн Ч******* /...../ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.О*******, Дгийн Ч******* /......./ нарыг эрэн сурвалжлах, түүний орш******* суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Ж.Б*******, Б.Б******* нарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ