Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00400

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 793,319.53 /долоон зуун ерэн гурван мянга гурван зуун аран есөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...213499 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 498,700 төгрөг, үндсэн хүү 253,951.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,067.71 төгрөг, шимтгэлд 6,600 төгрөг, нийт 793,319.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжисэн 793,319.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 793,319.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох 793,319.53 /долоон зуун ерэн гурван мянга гурван зуун аран есөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,590 /хорин гурван мянга таван зуун ер/ төгрөгөөс 11,795 /арван нэгэн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 11,795 /арван нэгэн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг, хариуцагч Ж.*******гаас 11,795 /арван нэгэн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ