| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00503/И |
| Дугаар | 304/ШШ2025/00402 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00402
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,540,516.70 /нэг сая таван зуун дөчин мянга таван зуун арван зургаан төгрөг далан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2023121104412 тоот гэрээний дагуу Huawei Nova Y91 128GB маркийн гар утас болон чихэвчийг нийт 1,098,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. ...Гэрээг цуцалж үндсэн зээл 1,042,226.06 төгрөг, үндсэн хүү 471,999.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,290.72 төгрөг, нийт 1,540,516.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжисэн 1,540,516.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Б*******т холбогдуулан 1,540,516.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б*******т холбогдох 1,540,516.70 /нэг сая таван зуун дөчин мянга таван зуун арван зургаан төгрөг далан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,598 /гучин есөн мянга таван зуун ерэн найм/ төгрөгөөс 19,799 /арван есөн мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 19,799 /арван есөн мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг, хариуцагч Д.Б*******ээс 19,799 /арван есөн мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ