Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0516

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч М.Хэрлэнчимэг, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806010380432  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Б, 19  оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б  аймгийн   суманд    төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2,  эмээгийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны   тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Г

       

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг UV лоунж дотор Г.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай найз С төрсөн өдөр болоод бид нар  караоке ороод байж байтал нэг нь утсаа алга болгочихлоо гээд байсан. Тэгтэл О Т цохиж байхаар нь би найзыгаа өмөөрөөд Т толгойгоороо мөргөөд нэг цохисон. Тэгээд гэрлүүгээ явж байтал зам дээр нэг согтуу явж байна гээд цагдаад дуудлага өгтөл наад хүнээ аваад ир гэхээр нь аваад очтол Т өргөдөл барьчихсан цагдаа дээр явж байсан тэгээд шууд байцаалт өгсөн гэв.

     Шүүгдэгч  Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй караокенээс найз С, О нарын найзуудтайгаа гарах гээд байж байтал С тэр газрын нэг хүний гар утсыг авч ярихаар гарсан гэсэн. Тэгэхэд О түүнээс болоод тэр караокед ажилладаг одоо өргөдөл гаргасан байгаа залуутай маргалдаж, улмаар О нүүр лүү цохиж харагдсан. Тэгэхээр нь би О өмөөрөөд очиж салгахад нөгөө залуу намайг мангасдаж түлхсэн ба би уг залуугийн нүүр лүү 2 удаа  цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Биднийг манай найзууд ирж салгасан гэжээ. /хх-ийн 13/             

          Хохирогч Т.Т   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 04.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UV Лонже ресторан караокед зөөгчөөр ажиллаад хааж байхад манай ажлын А менежрийн утсыг үйлчлүүлж байсан 1 танихгүй залуу авч яриад буцааж өгөхгүй сүүлдээ маргалдаж байгаад өгсөн. Тэгэхэд хамт явсан одоо цагдаагийн газар ирсэн байгаа танихгүй халамцуу залуу өөртэйгээ хамт явж байсан залуутай намайг маргалдлаа гээд ам руу мөргөж, шүд эмтэлсэн, мөн баруун нүдний орчим гараараа нэг удаа цохисон. Би зодуулсандаа гомдолтой байна гэжээ./хх-н 5-7/   

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар 2018 оны 1 дүгээр сарын 26-ний шөнө 04.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах   ресторан караокед үйлчлүүлсэн. Тооцоо бодоход бид нарын мөнгө дутсан. Гэтэл О хүн рүү утсаар яриад мөнгө шилжүүлий гээд утсыг нь гуйсан. Тэгээд утсыг буцааж өгсөн өгөөгүй асуудлаас болоод маргаан үүссэн. Тэр үед Б текний хажууд байсан Т уруул үүдэн шүд хэсэгт нь цохиж духаараа мөргөсөн. Тэгээд үйлчилгээнийхээ мөнгийг өг гэхэд дахин Түмэннасангийн баруун зовхи хэсэг рүү цохиж гэмтээсэн гэжээ. /хх-н 10-12/

          Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-16/  

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 20-21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1921 тоотын дүгнэлт:

1.Т.Т биед баруун дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, зүүн дээд 1,2 дугаар шүдний эмтрэл гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.  /хх-н 22/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 23

           Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 29/

            Г.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-28/

     Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 31/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 30/ зэрэг болно.          

           Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг UV лоунж дотор Г.Тг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах   нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Т.Т биед баруун дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, зүүн дээд 1,2 дугаар шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  1921 тоотдүгнэлт  /хх-н 22/

           Хохирогч Т.Т   мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … манай ажлын А менежрийн утсыг үйлчлүүлж байсан 1 танихгүй залуу авч яриад буцааж өгөхгүй сүүлдээ маргалдаж байгаад өгсөн. Тэгэхэд хамт явсан одоо цагдаагийн газар ирсэн байгаа танихгүй халамцуу залуу өөртэйгээ хамт явж байсан залуутай намайг маргалдлаа гээд ам руу мөргөж, шүд эмтэлсэн, мөн баруун нүдний орчим гараараа нэг удаа цохисон. Би зодуулсандаа гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 5-7/   

          Гэрч  Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Тооцоо бодоход бид нарын мөнгө дутсан. Гэтэл О хүн рүү утсаар яриад мөнгө шилжүүлий гээд утсыг нь гуйсан. Тэгээд утсыг буцааж өгсөн өгөөгүй асуудлаас болоод маргаан үүссэн. Тэр үед Б текний хажууд байсан Т уруул үүдэн шүд хэсэгт нь цохиж духаараа мөргөсөн. Тэгээд үйлчилгээнийхээ мөнгийг өг гэхэд дахин Түмэннасангийн баруун зовхи хэсэг рүү цохиж гэмтээсэн гэсэн мэдүүлэг  / хх-н 10-12/

    Шүүгдэгч  Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … С тэр газрын нэг хүний гар утсыг авч ярихаар гарсан гэсэн. Тэгэхэд О түүнээс болоод тэр караокед ажилладаг одоо өргөдөл гаргасан байгаа залуутай маргалдаж, улмаар Он нүүр лүү цохиж харагдсан. Тэгэхээр нь би О өмөөрөөд очиж салгахад нөгөө залуу намайг мангасдаж түлхсэн ба би уг залуугийн нүүр лүү 2 удаа  цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13/ зэрэг болно.         

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Г.Б нь   н.О цохилоо гэж  Г.Т нүүр лүү нь мөргөж, нүүр болон цээж рүү нь өшиглөсөнөөс Г.Т баруун дээд зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, зүүн дээд 1,2 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Г.Б дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

           Иймд Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Г.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Хохирогч Г.Т нь шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Г.Б 450  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар         Г.Б нь торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар         Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Б  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН