| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00466/И |
| Дугаар | 304/ШШ2025/00405 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00405
ган сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Г*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00466/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1999 оны 06 дугаар сард Булган аймгийн Хөгжимт жүжгийн теарт дуучнаар ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд 1999 оны 06 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл дагалдан дуучин, 1999 оны 10 дугаар сараас гоцлол дуучнаар ажилласан боловч бүх тушаалууд дуучнаар гарсан байна.
Миний бие 2025 оны 08 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гаргах тул 1999 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Гэрэл зураг /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн хөгжимт драмын театрын даргын 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/
-Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаар Э.Г*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/34 дугаар Э.Г*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар болон хавсралт /хэргийн 7-9-р хуудас/,
-2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 10-11-р хуудас/,
-2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/,
-2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/,
-2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Булган аймгийн театр киноны хүрээлэнгийн гоцлол дуучин Э.Г*******ын тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн 3 үеийн намтар /хэргийн 16-18-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн тоглолтын гэрэл зургууд /хэргийн 19-27-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 49-р хуудас/,
-2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан үнэмлэх болон Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Алтан од медалиар шагнагдсан үнэлэхийн хуулбарууд /хэргийн 50-р хуудас/,
-Аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/60 дугаар захирамжаар аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан үнэмлэх болон 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар 3-2009/214 Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан үнэмлэхийн хуулбарууд /хэргийн 51-р хуудас/,
-2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар-7928 Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Жуух бичиг-ийн хуулбар /хэргийн 52-р хуудас/,
-2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн ИТХ-н Хүндэт жуух-ын хуулбар /хэргийн 53-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн 2020-2025 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 54-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ш.Б*******, Г.Н******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.Г*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Э.Г******* нь ажилд томилсон болон бусад бүх тушаалууд дээр дуучин гэж бичсэн тул Булган аймгийн хөгжимт жүжгийн театрт 1999 оны 10 дугаар сараас одоог хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Э.Г******* нь Булган аймгийн хөгжимт жүжгийн театрт 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байгаа болох нь Булган аймгийн хөгжимт драмын театрын даргын 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар, Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаар Э.Г*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/34 дугаар Э.Г*******ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт, 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт, 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Э.Г*******ын ажил байдлын тодорхойлолт, 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Булган аймгийн театр киноны хүрээлэнгийн гоцлол дуучин Э.Г*******ын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тоглолтын гэрэл зургууд, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан үнэмлэх, Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Алтан од медалиар шагнагдсан үнэмлэх, Аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/60 дугаар захирамжаар аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан үнэмлэх, 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар 3-2009/214 Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан үнэмлэх, 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар-7928 Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Жуух бичиг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн ИТХ-н Хүндэт жуух-н хуулбарууд, 2020-2025 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон гэрч Ш.Баттулгын Намайг 1999 онд театрт гоцлол дуучнаар анх ажилд орсон. Намайг шилжин яваад эргэн 2010 онд ирэхэд театртаа гоцлол дуучнаар ажиллаж байсан. Одоог хүртэл хамт ажиллаж байна. ...Гоцлол дуучин нь өөрөө гоцолж дуулна, тайлан тоглолтоо хийнэ. Харин дуучин нь хооронд зогсдог, найрал дуу буюу олуулаа гарч дуулдаг гэсэн үг л дээ. Э.Г******* нь гоцлол дуучнаар ажилладаг. Хөдөө орон нутгаар явахдаа гоцолж дуугаа дуулж явдаг. Анх ажилд авахдаа дуучин гээд бичсэн байгаа нь тухайн үеийн удирдлагуудын л алдаа байгаад байна. Би хөгжимчнөөр ажилладаг байхад жүжигчнээр гээд бичсэн байх жишээний алдаа тушаалууд дээр их байдаг гэх мэдүүлэг, гэрч Г.Н*******ийн Э.Г******* нь 1999 он д Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар ажилд ороод одоон хүртэл ажиллаж байгаа. ...Хөдөө орон нутгийн театрын хувьд найрал дуу байдаггүй учраас бүгд л гоцлол дуугаа дуулаад явдаг. Найрал дуунд дуулдаг дуучныг дуучин гэж нэрлээд байгаа. Том том театрт тусдаа найрал дууны анги гэж байдаг гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Э.Г*******ыг Булган аймгийн хөгжимт жүжгийн театрт 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э*******гийн Г*******ыг Булган аймгийн хөгжимт жүжгийн театрт 1999 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ