Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00410

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,998,256.12 /дөрвөн сая есөн зуун ерэн найман мянга хоёр зуун тавин зургаан төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Б.Ц*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд дахин нэхэмжлэл гаргаж явуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц*******д холбогдуулан 4,998,256.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин гаргасан байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц*******д холбогдох, 4,998,256.12 /дөрвөн сая есөн зуун ерэн найман мянга хоёр зуун тавин зургаан төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,922 /ерэн дөрвөн мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгөөс 47,461 /дөчин долоон мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 47,461 /дөчин долоон мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ