| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00573/И |
| Дугаар | 304/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 304/ШШ2025/00412
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,872,904.06 /таван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ2025010848835 тоот гэрээний дагуу iphone16 pro 128GB маркийн гар утасыг нийт 5,188,000 төгрөгийн зээлээр 25 сарын хугацаатай авсан. ...Гэрээний үүрэгт үндсэн зээл 4,981,333.24 төгрөг, үндсэн хүү 983,638,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,932.05 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 5,782,904.06 төгрөгийг гарг*******ж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжисэн 5,782,904.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Т*******д холбогд*******ан 5,782,904.06 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, х*******иар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, х*******ьд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т*******д холбогдох 5,872,904.06 /таван сая найман зуун далан хоёр мянга есөн зуун дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,476 /нэг зуун долоон мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгөөс 53,738 /тавин гурван мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 53,738 /тавин гурван мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг, хариуцагч Б.Т*******аас 53,738 /тавин гурван мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг тус тус гарг*******ж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ