| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00540/И |
| Дугаар | 304/ШШ2025/00413 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 304/ШШ2025/00413
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Е******* ш******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.М*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,437,210.82 /гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуун арван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.М******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,699,900 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хасвралтад заасны дагуу зээлээ төлөөгүй. Зээлдэгч Н.М*******аас 3,437,210.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Е******* ш******* и******* ББСБ-ын нэхэмжисэн 3,437,210.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК нь хариуцагч Н.М*******д холбогдуулан 3,437,210.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.М*******нь төлөхийг хүлээн зөвшөөр******* тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Е******* ш******* и******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.М*******д холбогдох 3,437,210.82 /гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуун арван төгрөг наян хоёр мангө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төл******* 69,945 /жаран е******* мянга е******* зуун дөчин тав/ төгрөгөөс 34,972.5 /гучин дөрвөн мянга е******* зуун далан хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 34,972.5 /гучин дөрвөн мянга е******* зуун далан хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.М*******аас 34,972.5 /гучин дөрвөн мянга е******* зуун далан хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ