| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00486/И |
| Дугаар | 304/шш2025/00414 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 304/шш2025/00414
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А*******эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,698,122.08 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун хорин хоёр төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хасвралтад заасны дагуу зээлээ төлөөгүй. Зээлдэгч Д.А*******ээс зээл, зээлийн үндсэн хүү нийт 3,698,122.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь хариуцагч Д.А*******эд холбогдуулан 3,698,122.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А******* холбогдох 3,698,122.08 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун хорин хоёр төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,120 /далан дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгөөс 37,060 /гучин долоон мянга жар/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 37,060 /гучин долоон мянга жар/ төгрөгийг, хариуцагч Д.А******* 37,060 /гучин долоон мянга жар/
төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ