Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00419

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Хангал сум, 4 дүгээр баг, Хялганат тосгоны буурал 2-203 тоотод оршин суух, Г.Э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,460,228.98 /гурван сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун хоринм найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Т******* ББСБ нь дата давхцаж татагдсан дотоод алдааны улмаас хариуцагч Г.Эн*******д холбогдуулан 07 дугаар сарын 08-ны өдөр 03-03/10596 дугаартай 3,460,228.98 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Э*******д холбогдуулан 3,460,228.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч дата давхцаж татагдсан дотоод алдааны улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин гаргасан байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Э*******д холбогдох, 3,460,228.98 /гурван сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун хоринм найман төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,314 /далан мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгөөс 35,157 /гучин таван мянга нэг зуун таваин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 35,157 /гучин таван мянга нэг зуун таваин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ