| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00442/И |
| Дугаар | 304/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00442/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажилд орж 1991 оныг дуустал ажилласан. Ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна.
Иймд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч С.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр С.Б*******ийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн 1989-1991 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган хотын Худалдаа трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
Булган хотын Худалдаа трестийн даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаар тэтгэмжтэй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Э*******, Д.Б******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч С.Б******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 07 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.С.Б******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь -Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр С.Б*******ийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1989-1991 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа, Булган хотын Худалдаа трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар ажилд авах тухай тушаалын хуулбар, Булган хотын Худалдаа трестийн даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаар тэтгэмжтэй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын хуулбар, гэрч Т.Э*******, Т.Б******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Б*******ийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С*******ын Б*******ийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ