| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/1028/З |
| Дугаар | 128/ШШ2025/0828 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0828
2025 11 20 128/ШШ2025/0828
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: “...Би Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүхэд “Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б*******ыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичжээ.
2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ө.Б*******т Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар 30 нэгжээр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор” дүгнэлт бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
4.Шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ