| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00467/И |
| Дугаар | 304/ШШ2025/00426 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00467/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд тариа бригадын тогооч, туслах ажилтан, барилгын бригадын засал чимэглэл, ногоо үтрэмийн бригадад тасралтгүй ажиллаж байсан.
Мөн 1993 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 сар хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад төмс хүнсний ногоо тариалах, тариа бригадад тасралтгүй ажиллаж байсан. Гэвч тухайн үед хадгалагдаж байсан архивын баримт бичгүүд 1989 оны галын улмаас шатаж устсан тул холбогдох материалууд гарах боломжгүй байна.
Иймд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэл болон 1993 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 сар хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Гал түймрийн Улсын хяналтын байцаагч, хошууч Х.Чинзоригийн тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Б.Б*******ийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984-1989 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-1990 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Мөнхсайханы төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 41-р хуудас/,
-1992 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Нямдэлгэрийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 42-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Г*******, Д.Г*******, Х.М*******, Н.О******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Б.Б******* нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд тариа бригадын тогооч, туслах ажилтан, барилгын бригадын засал чимэглэл, ногоо үтрэмийн бригадад ажилчнаар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад төмс хүнсний ногоо тариалах, тариа бригадад 1993 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 сар хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Б.Б******* нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд тариа бригадын тогооч, туслах ажилтан, барилгын бригадын засал чимэглэл, ногоо үтрэмийн бригад болон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад төмс хүнсний ногоо тариалах, тариа бригадад 1993 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 сар хүртэл ажилчнаар ажилчнаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тодорхойлолт, Гал түймрийн Улсын хяналтын байцаагч, хошууч Х.Чинзоригийн тодорхойлолт, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Б.Б*******ийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984-1989 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа, 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Мөнхсайханы төрсний бүртгэлийн лавлагаа, 1992 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Нямдэлгэрийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрч Д.Г*******ын ...Б.Б******* нь Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйд 1993 онд ногоочноор ажилд орсон бөгөөд ажлаас хэдэн онд гарсныг сайн санахгүй байна гэх, гэрч Х.М*******ийн Б.Б******* нь Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйд 1993 онд ногоочноор ажилд орсон. Бид хоёр хамт ногоо бригадад ажиллаж байсан. Ногоо тарих, зэрлэг зулгаах, услах гэх мэт ажлыг хийдэг байсан. Б.Б******* нь 1997 онд ажлаасаа гарсан гэх, Н.О*******ийн Б.Б******* нь Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 онд үтрэмийн ажилтнаар ажилд орсон. 1989 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Хутаг-Өндөр сумын Сангийн аж ахуй руу шилжин явсан гэх, гэрч Б.Г*******ийн Б.Б******* нь Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984 онд үтрэмийн ажилтнаар ажилд орсон. Харин хэдэн он хүртэл ажиллаж байсныг сайн санахгүй байна гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтнаар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******ы Б*******ийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилтнаар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн тариа бригадад 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ