| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00546/И |
| Дугаар | 304/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00428
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 352,098 /гурван зуун тавин хоёр мянга ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Т******* нь манай Т******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 220516-302284 дугаартай 110,000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулан 8.1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 325,098 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Г.Т*******ээс 325,098 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батгуа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 325,098 төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч Л.Т*******д холбогдуулан 352,098 /гурван зуун тавин хоёр мянга ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 352,098 /гурван зуун тавин хоёр мянга ерэн найм/ төгрөгийг хариуцагч Л.Т******* төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн төлж барагдуулсан гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт т******* т******* заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 352,098 /гурван зуун тавин хоёр мянга ерэн найм/ төгрөгийг хариуцагч Л.Т******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,403 /арван мянга дөрвөн зуун гурав/ төгрөгөөс 5,201.5 /таван мянга хоёр зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 5,201.5 /таван мянга хоёр зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ