Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00429

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Ю.Д*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00482/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ю.Д******* нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Ю*******н Д******* миний бие 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтийн эзнээр хөдөө гарч одоог хүртэл мал маллан амьдарч байна. 1995-2000 оны мал маллаж А данс миний ээж Ч.Ю*******, дүү Ю*******н П******* нарын нэр дээр гарсан байна. Тухайн жилүүдэд ээж, ах, дүү нарын хамтаар нэг гэрт амьдардаг байсан. Ээж Ю******* нь ногоо тарьдаг, ах Б******* нь Орхон мандал ХХК-нд трактор комбайны жолооч, дүү М******* нь хувиараа ногоо тарьдаг, дүү П******* нь оюутан байсан. Эдгээр жилүүдэд миний бие малаа маллаж амьдардаг байсан тул 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Ю.Д*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоол /хэргийн 6-р хуудас/,

-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 32/48 дугаар албан бичиг /хэргийн 7-р хуудас/,

-Ю.Д*******гийн 2016-2024 оны малын А дансны Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 9-р хуудас/,

-Ю.Д*******гийн Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2016, 2018-2024 оны тооллогын баримт /хэргийн 10-17-р хуудас/,

-Ю.П*******ийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 18-р хуудас/,

-Ю.Д*******гийн Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 19-р хуудас/,

-Ю.Д*******гийн 2016-2024 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 20-21-р хуудас/,

-Ю.Д*******д 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /хэргийн 22-р хуудас/,

-Ю.Д*******гийн өвөлжөө, хаваржаа эзэмших эрхийн лавлагаа /хэргийн 23-р хуудас/,

-Ю.Д*******гийн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хороонд цэргийн алба хаасны архивын лавлагаа /хэргийн 24-р хуудас/,

-Мандал багийн малчин Ю.Д******* нь 1995-2000 онд ээж Ч.Ю*******, ах Ю.Б*******, дүү Ю.М*******, дүү Ю.П******* нарын хамт амьдарч байсан үнэн болохыг тодорхойлсон Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/189 дугаар албан тоот /хэргийн 25-р хуудас/,

-Ю.Д******* нь Мандал багт мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлсон Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/190 дугаар албан тоот /хэргийн 26-р хуудас/,

-Ю.Д*******гийн 1990-2000 оныг нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудас бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 27-р хуудас/,

-2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, үнэмлэхийн хавсралт хуулбар /хэргийн 28-р хуудас/,

-Ю.Д*******д Хүнс хөдөө аж ахуйн яамнаас шагнасан 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Жуух бичгийн хуулбар /хэргийн 29-р хуудас/,

-Ю.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 31-р хуудас/,

-Ю.Б*******ийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 32-р хуудас/,

-Ч.Ю*******н иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 33-р хуудас/,

-Ч.Ю*******н нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хэргийн 34-р хуудас/,

-Ч.Ю*******н 1995-1997 оны Малын А дансны лавлагаа, мал тооллогын баримт /хэргийн 35-37-р хуудас/,

-Ю.П*******ийн 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Өлзийт дэх Олон улс судлалын дээд сургуулийн сурлагын дэвтрийн хуулбар, 1996-1998 оны хичээлийн дүнгийн бичилтүүд /хэргийн 38-39-р хуудас/,

-Ю.П*******ийн 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгосон дипломын хуулбар /хэргийн 40-р хуудас/,

-Ю.П*******ийн 1998-1999 оны малын А дансны лавлагаа, мал тооллогын баримт /хэргийн 41-42-р хуудас/,

-Ю.П*******ийн 1999-2000 оны малын А дансны лавлагаа, мал тооллогын баримт /хэргийн 43-45-р хуудас/.

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.С*******, О.Х******* нарын мэдүүлгийг авсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ю.Д*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч нь 1995-2000 оны малын А данс ээж болон дүү нарын нэр дээр гарсан. Иймд Булган аймгийн Орхон суманд 1995-2000 оныг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Булгана аймгийн Архивын тасгийн даатгуулагчдын олгох архивын лавлагаагаар 1995-1997 онд малын А данс Ч.Ю*******, 1998-1999, 2000 оны малын А данс Ю.П******* гэж гарчээ.

6. Ю.Д******* нь Булган аймгийн Орхон суманд 1995-2000 оныг дуустал мал маллаж байсан болох нь:

6.1. Ю.П*******ийн 1996-1998 онд Өлзийт дэх олон улс судлалын дээд сургуульд, 1999-2004 онд Монгол Улсын хөдөө аж ахуйн Их сургуульд суралцаж байсан болох нь сурлагын дэвтэр болон бакалаврын дипломын хуулбараар тогтоогдож байх бөгөөд Ю.Д******* нь 1995-2000 онуудад ээж Ч.Ю*******, ах Ю.Б*******, дүү Ю.М*******, дүү Ю.П******* нарын хамт мал маллан амьдарч байсан болох нь Мандал багийн малчин Ю.Д******* нь 1995-2000 онд ээж Ч.Ю*******, ах Ю.Б*******, дүү Ю.М*******, дүү Ю.П******* нарын хамт амьдарч байсан үнэн болохыг тодорхойлсон Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/189 дугаар албан тоот, Ю.Д******* нь Мандал багт мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлсон Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/190 дугаар албан тоот болон Ю.Д*******д 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Бэрхийн нуруу гэх газарт олгосон өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Ю.Д*******д Орхон сумын 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт олгосон өвөлжөө, хаваржаа эзэмших эрхийн лавлагаа, Ю.Д*******гийн нэрээр гарсан 2016-2024 оны малын А дансны Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Ю.Д*******гийн нэрээр гарсан Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2016, 2018-2024 оны тооллогын баримт, гэрч нарын Ю.Д******* нь 1995-2000 онуудад ээж, ах, дүү нарын хамт мал маллан амьдарч байсан. Ээж Ю******* нь ногоо тарьдаг, тэргүүний ногоочин хүн байсан. Ю.Д******* нь одоог хүртэл мал маллан амьдарч байгаа гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ю.Д*******г Булган аймгийн Орхон суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ч******* овогт Ю*******гийн Д******* /........./-г Булган аймгийн Орхон суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ