Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00432

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.У*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 340,828.65 /гурван зуун дөчин мянга найман зуун хорин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Ж.У******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.У*******т холбогдуулан 340,828.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.У******* холбогдох, 340,828.65 /гурван зуун дөчин мянга найман зуун хорин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,858 /арван мянга найман зуун тавин найм/ төгрөгөөс 5,429 /таван мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 5,429 /таван мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ