Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00433

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлт*******,

Хариуцагч: Ц.Б*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 844,688 /найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Ц.Б******* нь нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага 844,688 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б*******д холбогдуулан 844,688 /найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлт******* байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлт*******, Ц.Б*******д холбогдох, 844,688 /найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,823 /хорин дөрвөн мянга найман зуун хорин гурав/ төгрөгөөс 12,411.5 /арван хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,411.5 /арван хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ