| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00379/И |
| Дугаар | 304/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00434
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Дашинчилэн сум, 1 дүгээр багт оршин суух, А.М*******ид холб*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,305,004.48 /гурван сая гурван зуун т******* мянга дөрвөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А.М******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 91017-3310 дугаартай зээл 315 хоног, 91017-3311 дугаартай зээл 223 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. ...Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 3,305,004.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч А.М*******ид холб*******уулан 3,305,004.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,305,004.48 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн төлж барагдуулсан гэх тайлбараар тогто*******ож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,305,004.48 /гурван сая гурван зуун т******* мянга дөрвөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч А.М******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,830 /жаран долоон мянга найман зуун гуч/ төгрөгөөс 33,915 /гучин гурван мянга есөн зуун арван тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 33,915 /гучин гурван мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ