Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 304/ШШ2025/00437

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Т******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э.Э*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11,471,169.85 /арван нэгэн сая дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун жаран есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Э*******, Н.Э******* нар нь Булган аймгийн Т******* б*******наас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр MN930034120001872565 тоот зээлийн гэрээ байгуулан 11,800,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр 396 толгой мал болон гэрийн бүх хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2.1 дахь гэрээний заалтыг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй б*******наас нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй 255 хоног хугацаа хэтэрсэн, төлб******* зөрчил гаргасан бөгөөд б*******наас удаа дараа шаардсан боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зээлийн гэрээг хүү төлж сунгах талаар санал тавьсан боловч хүүгийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул гэрээний 6.2.1 дахь заалтыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, бусад зардлыг /хамтран зээлдэгч нас барсан тул/ үндсэн зээлдэгч Э.Э*******аас 11,471,169.85 төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Хариуцагч Э.Э******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* б******* ХК-ийн нэхэмжисэн 11,471,169.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч Э.Э*******т холбогдуулан 11,471,169.85 /арван нэгэн сая дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун жаран есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э*******т холбогдох 11,471,169.85 /арван нэгэн сая дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун жаран есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,499 /нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгөөс 99,249.5 /ерэн есөн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Т******* санд үлдээж, Т******* сангаас төгрөгөөс 99,249.5 /ерэн есөн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.Э*******аас төгрөгөөс 99,249.5 /ерэн есөн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ