Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00439

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 797,347 /долоон зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Б******* нь манай Т******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 220507-280410 дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 797,347 төгрөг төлөгдөөгүй тул Б.Б*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ф******* ХХК-ийн нэхэмжисэн 797,347 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан 797,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь б*******дын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б******* холбогдох 797,347 /долоон зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,686 /хорин гурван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгөөс 11,843 /арван нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 11,843 /арван нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******ээс 11,843 /арван нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг т******* т******* гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ