| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00544/И |
| Дугаар | 304/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00449
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 928,080 /есөн зуун хорин найман мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Л******* нь манай Т******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 220209-109699 дугаартай 360,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 928,080 төгрөг төлөгдөөгүй тул Б.Л*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Л******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ф******* ХХК-ийн нэхэмжисэн 928,080 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Л*******т холбогдуулан 928,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Л******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь б*******дын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Л*******т холбогдох 928,080 /есөн зуун хорин найман мянга ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,824 /хорин зургаан мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгөөс 13,412 /арван гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,412 /арван гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг, хариуцагч Б.Л*******аас 13,412 /арван гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг т******* т******* гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ