| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00583/И |
| Дугаар | 304/ШШ2025/00452 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00452
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О*******,
Хариуцагч: Р.Ж******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,028,701.14 /таван сая хорин найман мянга долоон зуун нэг төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: ...Иргэн Эрдэнэсүхийн О******* нь Х******* б*******тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1310087466 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Э.О*******ын Х******* б******* дахь 5005721525 дансанд 8,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,193,498.88 төгрөг, зээлийн хүүд 1,733,976.6 1,733,976.96 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 14,697.16 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь б*******тай байгуулсан 1310087466 дугаартай зээлийн хугацаа хэтруулж 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 94 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* Б******* нь удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгчээс нийт 5,012,201.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.О*******, Р.Ж******* нар нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Х******* б******* ХК-ийн нэхэмжисэн 5,028,701.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Э.О*******, Р.Ж******* нарт холбогдуулан 5,028,701.14 /таван сая хорин найман мянга долоон зуун нэг төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.О*******, Р.Ж******* нарт холбогдох 5,028,701.14 /таван сая хорин найман мянга долоон зуун нэг төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.О*******, Р.Ж******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,409 /ерэн таван мянга дөрвөн зуун ес/ төгрөгөөс 47,704.5 /дөчин долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 47,704.5 /дөчин долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.О*******, Р.Ж******* нара******* 47,704.5 /дөчин долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ