Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00453

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  Т******* ц******* а******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 928,608 /есөн зуун хорин найман мянга зургаан зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ц******* алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г******* нь тус а******* Замын ц******* газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, ц******* ахлах ахлагч цолтойгоор ажиллаж байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлөгдсөн. Ц******* байгууллагад ажиллах хугацаандаа Ц******* ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвөөс дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх журмын 911.9.1, 911.9.2 заалтуудын дагуу 35 нэр төрлийн 20 ширхэг дүрэмт хувцас, хэрэглэлийг хангалтаар авч хэрэглэж байгаад албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөр 928.608 төгрөгийн тооцоог Ц******* ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвөөс "Ц******* байгууллагын үйл ажиллагааны журам"-ын 911.9 заалтын дагуу нэхэмжилсэн тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ц******* а******* нэхэмжилсэн 928,608 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ц******* алба нь хариуцагч Б.Г*******д холбогдуулан 928,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ц******* а******* нэхэмжлэлтэй, Б.Г*******д холбогдох 928,608 /есөн зуун хорин найман мянга зургаан зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 13,418.5 /арван гурван мянга дөрвөн зуун арван найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Г*******ос гаргуулж, Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ