Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 304/шш2025/00454

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: О******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н.Х*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 310,813 /гурван зуун арван мянга найман зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.Х******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20241002-2459 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000665152 тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь 409041812 тоот дансанд зээлдэгч Н.Х******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Н.Х******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 255,150 төгрөг, хүү 55,663 төгрөг, нийт 310,813 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Х******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Х*******д холбогдуулан 310,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Х******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч О******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Х*******д холбогдох 310,813 /гурван зуун арван мянга найман зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,974 /есөн мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгөөс 4,987 /дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 4,987 /дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Н.Х*******гаас 4,987 /дөрвөн мянга есөн зуун наян долоо/төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ