| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00489/И |
| Дугаар | 304/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: П.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00489/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч П.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын контор, Барилга трест, Өргөө ХК-д тасралтгүй ажиллаж ирсэн. Архиваас гарсан тушаал олдохгүй, цалингийн цэс дутуу гарч ирсэн тул 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилга угсралтын конторт слесарь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга угсралтын конторт жолооч, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Барилга Өргөө ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаар ажилд авах, чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,
-БНМАУ-н Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169 дугаар ажилд томилох шагнал олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-БНМАУ-н Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хэргийн 7-9-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 10-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Б*******, Х.Г******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч П.Б******* нь Архиваас гарсан тушаал олдохгүй, цалингийн цэс дутуу гарсан тул Барилга угсралтын конторт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл слесарь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оныг дуустал жолооч, Барилга Өргөө ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. П.Б******* нь Барилга угсралтын конторт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл слесарь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оныг дуустал жолооч, Барилга Өргөө ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж болох нь Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаар ажилд авах, чөлөөлөх, тэтгэмж олгох тухай ...П*******гийн Б*******ийг 9 дүгээр с сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар авто слесариар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, БНМАУ-н Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169 дугаар П*******гийн Б*******ийг слесарийн ажлаас чөлөөлж, 12 дугаар сарын 15-ны өдрөөс автын жолоочоор томилсон тушаалын хуулбар, БНМАУ-н Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар 1990-1994 оны цалингийн цэсийн лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа болон гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.Б*******ийг Барилга угсралтын конторт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл слесарь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Барилга Өргөө ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц******* а******* овогт П*******гийн Б*******ийг Барилга угсралтын конторт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл слесарь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Барилга Өргөө ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ