| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00510/И |
| Дугаар | 304/ШШ2025/00457 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: П.Б*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00510/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон
Иймд Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
- Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Гэрэл зураг /хэргийн 21-р хуудас/
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ц.Б*******, Ш.У******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Б*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч П.Б******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. П.Б******* нь Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн 1988 оны 06 дугаар сарын 2-ны өдөр Булган сумын ясли цэцэглэгт туслах багшаар авч ажиллуулав, 1994 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон тооны зохицуулалтаар ажлаас чөлөөлөв гэсэн бичвэртэй хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар 1990, 1991, 1994 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагаа, гэрэл зураг болон гэрч Ц.Б*******гийн Намайг 1 дүгээр цэцэрлэг ясли комбинатад багшаар ажиллаж байхад П.Б******* нь 10 дугаар ангиа төгсөөд 1988 оны хавар туслах багшаар ажилд орсон. Намайг 1990 онд 3 дугаар цэцэрлэг рүү томилогдон явахад ажиллаад үлдэж байсан. Намайг 7 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхад буюу 1994 онд манай цэцэрлэгт ирж туслах багшаар орсон. Өмнөх ажиллаж байсан буюу 1 дүгээр цэцэрлэгээс гараад 7 дугаар цэцэрлэгт орж байсан гэх мэдүүлэг, гэрч Ш.У*******ийн П.Б******* нь намайг 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байхад 1988 оны 06 дугаар сард ажилд орж 1994 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.Б*******г Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт П*******гийн Б******* ......../-г Булган аймгийн Булган сумын 1 дүгээр ясли, цэцэрлэгт 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах ж*******р гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ