Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00459

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Д.Б*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00487/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байсан цалингийн лавлагаа болон ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Хуулийн этгээдийн тодорхойлолт /хэргийн 17-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Б*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-нд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Д.Б******* нь Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-нд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь Баяннуур ХК-нд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр саальчнаар томилсон, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн бичилт хийгдэж тамга дарагдаж, гарын үсэг зурсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1996-1998 онд шимтгэл төлсөн архивын лавлагаа, Баяннуур ХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Б*******ыг Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-нд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Далын гол овогт Дашдондогийн Б******* /ГО75091566/-ыг Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-нд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ