| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00588/И |
| Дугаар | 304/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.Т*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00588/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
Хүсэлт гаргагч Л.Т******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Т******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчээр суралцаж төгсөөд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс томилогдон эх баригчаар ажиллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул архивын тасгаас цалингийн цэс болон тушаалуудыг бүрдүүлсэн тул дээрх онуудад эх баригч бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,
- Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар ажилд авч ажиллуулах тухай тушаал /хэргийн 7-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Э.С*******, Л.А******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Т*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Л.Т******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Л.Т******* нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар цалингийн цэсийн лавлагаа, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар ажилд авч ажиллуулах тухай тушаал болон гэрч Э.С*******ы Л.Т******* 1991 оноос 1994 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Төрөх тасагт эх баригчаар ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин явсан гэх, гэрч Д.А*******гийн Л.Т******* 1991 оноос 1994 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Төрөх тасагт эх баригчаар хамт ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин явсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Т*******ийг Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Л*******ын Т******* /........../-ийг Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эх баригч бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ