| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00497/И |
| Дугаар | 304/ШШ2025/00462 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралд*******аар
Хүсэлт гаргагч: Х******* б******* ХК-ийн Булган салбарын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Д.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00497/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******д:
Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* нь шүүх хуралд*******д биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралд*******ы тов мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн Булган салбар нь Д.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Зээлдэг Д.Б******* нь Х******* Б*******ны Булган салбар Раш*******т тооцооны төвөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3Г/57368250 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэйгээр, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3Г/57370831 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 400,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19 хувийн хүүтэйгээр авсан ба барьц*******д цалингийн орлогоо барьцаалсан болно. Зээлдэгч нь анх Зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зуйл /Хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Д.Б******* нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн ......... ............. тоот утасны дугаараар залгахаар холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй байгаа. Мөн тухайн хаягт бүртгэлтэй эсэх талаар багийн даргаас тодорхойлолт авахад тус хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Иймд Д.Б*******ыг оршин суугаа хаягийг тодорхойлж эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/57368250 дугаартай Зээлийн гэрээ /хэргийн 6-8-р хуудас/,
-Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 9-р хуудас/,
-Барьц*******ы гэрээ /хэргийн 10-12-р хуудас/,
-Зээлийн өргөдөл /хэргийн 13-р хуудас/,
-Төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,
-Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хэргийн 15-р хуудас/,
-2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/57370831 дугаартай Зээлийн гэрээ /хэргийн 16-18-р хуудас/,
-Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 19-р хуудас/,
-Барьц*******ы гэрээ /хэргийн 20-22-р хуудас/,
-Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хэргийн 23-р хуудас/,
-Зээлийн өргөдөл /хэргийн 24-р хуудас/,
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 26-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 27-28-р хуудас/,
-итгэмжлэл /хэргийн 32-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн Булган салбар нь хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн Булган салбар нь Д.Б*******аар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч хариуцагч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн Булган салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Х******* б******* овогт Д*******ийн Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Д.Б******* нь эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй болох нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай ...Д.Б******* нь ам бүл ганцаараа тоологдсон, тус багт харьяалалтай боловч тус багт оршин суудаггүй нь үнэн болно тодорхойлолтоор тогтоогдож байна.
6. Эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Х******* б******* Д*******ийн Б******* /рд:......./-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х******* б******* Д*******ийн Б******* /рд:ГП79112011/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн Булган салбарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ