| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00794/И |
| Дугаар | 317/ШШ2025/00692 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00692
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч М ББСБ ХХК,
Хариуцагч: М ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 586,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.М ад холбогдуулан гэрээний үүрэгт 586,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Б.М тай 2024 оны 01 сарын 08-ны өдөр 26351 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 сарын 5-ны өдөр 420,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй 2000471629 тоот зээлийг Хаан банк ХК дахь 5009821636 тоот дансанд зээлдэгч Б.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 420,000 төгрөг, зээлийн хүү 162,469 төгрөг, шимтгэл 4,200 төгрөг, нийт хүү 166,669, нийт 586,669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдир нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 18,251 төгрөг төлсөн баримт, М ББСБ ХХК-аас Г.Цэнгүүн, Ж.Ахмөлдирт нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 2023-43030 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, М ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Б.М ын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдирын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.М аас гэрээний үүрэгт 586,669 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ахмөлдир нь хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлага 586,669 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,251 төгрөгийн тал хувь болох 9,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,125 төгрөгийг хариуцагч Б.М аас гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 586,669 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,251 төгрөгийн тал хувь болох 9,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,125 төгрөгийг хариуцагч Б.М аас гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА