| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 310/2025/00185/И |
| Дугаар | 317/ШШ2025/00706 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00706
2025 05 26 317/ШШ2025/00706
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ,
Нэхэмжлэгч: Э ,
Нэхэмжлэгч: И /РД: /,
Хариуцагч: Н ,
Иргэдийн төлөөлөгч: Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 17,532,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Э ,
Нэхэмжлэгч: Х.Э ,
Нэхэмжлэгч: Э.Түмэнжаргал,
Хариуцагч: Д.Н ,
Иргэдийн төлөөлөгч: Э.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нар нь хариуцагч Д.Н т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 22.340.077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э , Х.Э , Э.И бид нэг гэр бүлийн /эхнэр, нөхөр, ээж/ бөгөөд 2024 оны 10 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт авто осолд орж, биедээ хөнгөн хохирол гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү осол, гэмтлээс болж эрүүл мэндээрээ хохирч Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын MBG эмнэлэг, ЦНС эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Б.Э миний бие MG мөнгөн гүүр эмнэлгийн Соронзон үелзүүрт томографийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн оношилгоогоор L1 нугаламын түвшинд нугас 1.3*0.6 см хэмжээтэй, T/2/STIR цайвар дохионы эрчимжилттэй хавагнасан" болох нь тогтоогдож Улаанбаатар хотын МBG эмнэлэгт 2024.10. 21-ноос 27-ныг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн.
Х.Э миний биед битүү доргилт авч, Зүүн талын 7-р хавирга суганы урд шугамаар зөрүүгүй хугаралтай" болох нь MG мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографийн 2024.10.19-ний өдрийн оношилгоогоор тогтоогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн.
Э.И миний биед Баруун талын эгэм дотор шугамаар 6-р хавирга зөрүүгүй хугарсан", тархиндаа битүү доргилт авсан болох нь MG мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографийн оношилгоогоор тогтоогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн. Мөн 2025.02.11-ний өдрийн Med trauma эмнэлгийн бүсэлхий нурууны Соронзон Резонанст томографи /тодосгогчгүй/ шинжилгээгээр "ахар сүүл гэмтэж, нугалам хоорондын цүлхийлт, гарах болон дамжих мэдрэлүүдийг дарсан" гэмтэл илэрсэн. Хариуцагч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. дахь заалтыг зөрчиж урсгал сөрж бидний унаж болон сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөснөөс болж бидний эрүүл мэндэд хохирол учирсан. Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 0775165 дугаар шийтгэлийн хуудсаар Д. Н т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Иймээс нэхэмжлэгч Б.Э , Э.Түмэнжаргал, Х.Э бид нарын зүгээс Д. Н т хариуцуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол дараах хохирлыг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Э.Түмэнжаргалд учирсан эрүүл мэндийн хохиролд 3.293.211 төгрөг, нэхэмжлэгч Б.Э , Х.Э нарын эрүүл мэндэд учирсан хохиролд 4.541.766 төгрөг, нийт 7.834.977 төгрөгийг Ө.Н өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Э миний бие эхнэр Х.Э , эх Э.И нарын хамт 2024 оны 10 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт авто осолд орж, биедээ хөнгөн хохирол гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж урсгал сөрж бидний унаж болон сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөснөөс болж бидний эрүүл мэндэд хохирол учирсан. Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 0775165 дугаар шийтгэлийн хуудсаар Д. Н т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Б.Э миний унаж явсан тээврийн хэрэгсэлд Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 11940000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Осол болсноос хойш машинаа огт ашиглаагүй, унах боломжгүй, бүх эд анги нь эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй болсон. Би тухайн машиныг худалдаж авахдаа банк бусаас зээл авсан. Иймээс зээлийн хүүд 1725100 төгрөг төлж байна. Мөн Ашид билгүүн ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд шинжээчийн зардалд 840000 төгрөг төлж хохирсон. Иймээс хариуцагч Э.Н т хариуцуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 14505100 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүх хуралдаан эхлэхээс өмнө эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Тодруулбал, нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлага нийт 22.340.077 төгрөгөөс хариуцагч Д.Н нь 3.265.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 19.075.077 төгрөгийн 841.077 төгрөгөөс нэхэмжлэгч нар татгалзаж, үлдэх 18.234.000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхийг илэрхийлж, бичгээр гэрээ байгуулсан. Миний ХААН банкны данс руу шилжүүлэхээр тохирсон. Бид гэр бүлийн хүмүүс. Х.Э нь миний эхнэр, Э.И нь миний ээж. Бид нэхэмжлэлийн шаардлагаа бүгдээрээ нэмж нэгтгээд одоо нийт 18.234.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрсэн гэв.
4. Нэхэмжлэгч Х.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
5. Нэхэмжлэгч Э.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
6. Хариуцагч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээнд дурдсанаар 18.234.000 төгрөгийг миний бие 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэв.
7. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,834,977 төгрөг нэхэмжилсэн. Д.Н гуай 3,265,000 төгрөг төлсөн. Үлдэх 4,569,000 төгрөгийг гаргуулна. Эд хөрөнгөд учирсан хохирол 14,505,100 төгрөг нэхэмжилснээс авто машинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 841,077 төгрөгөөс татгалзаж үлдэх 18,235,077 төгрөгийг 2025 оны 06 сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Нийт дүнгээс 1,077 төгрөгөөс татгалзаж үлдэх 18,234,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүх хуралдаан зарласны дараа нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нар, хариуцагч Д.Н нар дараах эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. Үүнд:
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Э , Х.Э , Э.И нарын нэхэмжлэлтэй Д.Н т холбогдох гэм хорын хохиролд 22.340.077 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлэн дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулна.
Тохиролцсон гол нөхцөл нь нэхэмжлэгч тал 22.340.077 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч үүнээс 3,265,000 төгрөгийг төлж барагдуулсан. 840,000 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэх 18.234.000 төгрөгийг хариуцагч 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Э ын Хаан банк ХК дахь дансанд бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов.
Үүнд: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,834,977 төгрөг нэхэмжилсэн. Д.Н гуай 3,265,000 төгрөг төлсөн. Үлдэх 4,569,000 төгрөгийг гаргуулна. Эд хөрөнгөд учирсан хохирол 14,505,100 төгрөг нэхэмжилснээс авто машинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 841,077 төгрөгөөс татгалзаж үлдэх 18,235,077 төгрөгийг 2025 оны 06 сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Нийт дүнгээс 1,077 төгрөгөөс татгалзаж үлдэх 18,234,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцож байна гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
4. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н өөс 000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н т холбогдох 22.340.077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,834,977 төгрөг нэхэмжилснээс 3,265,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 4,569,000 төгрөгийг гаргуулна. Эд хөрөнгөд учирсан хохирол 14,505,100 төгрөг нэхэмжилснээс авто машинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 841,077 төгрөгөөс татгалзаж, нийт дүнгээс 1,077 төгрөгөөс татгалзаж 18,234,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 24-ний өдрийн дотор төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н өөс ... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э , Х.Э , Э.И нарт олгосугай.
3.Хариуцагч тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА
Н.ГЭРЭЛТУЯА
Д.ОТГОНЧУЛУУН