Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК /РД: /

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороо.

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс А ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах.

Гуравдагч этгээд: Ж ХХК /РД:/.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ж ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, нэхэмжлэгчтэй Төмрийн будаг худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах гэж,

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 16/ дугаар шийдвэр, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 16/ дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, Маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/351 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд даалгах. гэжээ.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН болон Ж ХХК нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төмрийн будаг худалдан авах нээлттэй тендер зарласанд А ХХК нь МЗХННУБТЗ/2025 урилгын дугаартай, УБТЗ/2025/ тендерийн дугаартай оролцсон байна.

2.2. Тус тендерийн шалгаруулалтад Ж ХХК 1,,, төгрөг, А ХХК 1,*******,*******, төгрөг, С******* ХХК 1,*******,*******,******* төгрөгийн тус тус үнийн санал ирүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо хуралдан 88.8 хувийн саналаар Ж ХХК-ийг шалгаруулж 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16/ дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, А ХХК-д мөн өдрийн 16/ дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдэл, С******* ХХК-д 16/******* дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

2.3. А ХХК 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаартай тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд гаргасан байна. Монгол Улсын Сангийн яам гомдлын дагуу хянан шалгаж, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 02/******* тоот албан бичгээр А ХХК-ийн гомдлыг хангахаас татгалзаж, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна.

2.4. Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/******* тоот Гомдол хянасан тухай бичгийн дагуу дахин хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж ХХК-д гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаартай албан бичгээр Ж ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, А ХХК-д 16/ дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус дахин хүргүүлсэн байна.

2.5. А ХХК-аас 2025 оны 09 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 09 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/6183 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...Тендер шалгаруулалтын зааварчилгааны /цаашид ТШЗ гэх /20.1-ийн 5 дугаар зүйлд Нийлүүлэх барааны нэр, марк, фото зураг, дагалдаж ирэх чанарын гэрчилгээ эсхүл тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэлийн зөвшөөрөл, гарал үүслийн мэдээллийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх гэж заасан бараа материалын мэдээллийг ирүүлээгүй, бүтэгдэхүүнийг тодорхой зааж өгөөгүй зөрчил гаргасан. ТШЗ-ны 20.1-ийн 6 дугаар зүйлд Нийлүүлэх бараа нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан харьцуулсан хүснэгт ирүүлэх. (Хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрчсөн тохиолдолд шаардлагыг хангасан болохыг нотлох баримтаар ирүүлэх.) гэж заасан барааны шаардлага хангасан эсэхийг ирүүлээгүй зөрчил гаргасан. Тус тендерийн тодорхойлолт дахь 3 дугаар нэмэлт шаардлагад Будгийн савлагаа: 5-10 кг савласан байх.гэж заасан боловч шаардлагад нийцсэн савлагаатай будаг ирүүлээгүй болохыг үнэлж дүгнээгүй. ТШЗ-ны 18.1-д заасан Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай.гэж заасан боловч ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ бус барилгын ажлын гэрээ явуулсан байсан. Мөн ТШЗ-ны 18.1-д заасан Борлуулалтын орлогын хэмжээ: 2023, 2024 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж заасан шаардлагад Ж ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээнд хүрэхгүй байна. ТШЗ-ны 12.1 дэх хэсэгт Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл байна. Тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг Монгол улсын баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. гэж заасан боловч Ж ХХК барааны танилцуулга ирүүлэхдээ гадаад хэлээр ирүүлсэн нь уг шаардлагыг зөрчиж, тендерээс татгалзах үндэслэл бүрдсэн. ТШЗ-ны 20.1 дэх хэсэгт заасан Барааны үнийн задаргаа маягт нь арифметик алдаатай бөгөөд 9-р багана дахь татвар тооцоо нь алдаатай байсан боловч түүнийг үнэлж дүгнээгүй. Ж ХХК-ийн ирүүлсэн Үйлдвэрлэгчийн гэрээний эх хувь нь байхгүй буюу тухайн нийлүүлэх гэж буй бараа материалыг худалдан авах нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Мөн Ж ХХК-ийн ирүүлсэн Маягт 1-ийн үнийн саналаа ТШЖББ-ийн дагуу ирүүлээгүйгээс гадна захиалагчийн бараа нийлүүлэх хуваарь нь Гэрээ байгуулагдсанаас хойш захиалагчийн өгсөн тоо хэмжээний дагуу сар бүр нийлүүлэх буюу бараа худалдан авч дуусах тодорхой хугацаа заагаагүй боловч сар бүр тогтмол нийлүүлэхээр заасан байхад тус компани 60 хоногт 40 хувь, 30 хувь болон 30 хувьд хувааж нийлүүлж дуусахаар заасан нь ТШЗ-ийн хавсралт бараа нийлүүлэх хуваарийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс А ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч компани тендерийн материалын хувьд шаардлага хангасан ч үнийн саналаараа хасагдсан. Ж ХХ-иас илүү үнийн санал ирүүлсэн учраас Ж ХХКК-ийг шалгарууллаа гэдэг байдлаар хариуцагчаас шийдвэр гаргаад, А ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн...нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн материал алдаа дутагдалтай, эсхүл нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийх мэдээлэл тодорхой биш, ижил төстэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан туршлага байхгүй зэрэг агуулгаар хасагдсан зүйл байхгүй. А ХХК хариуцагчийн зарласан тендерт олон удаа шалгарч, Оросын Холбооны Улсаас будаг нийлүүлж байсан туршлагатай компани... Ж ХХК-ийн ирүүлсэн материалыг судалж үзэхэд олон алдаа дутагдал байсан...Тодруулбал, тендер шалгаруулах зааврын 201.6 дугаар зүйлд тухайн бараа бүтээгдэхүүн -50-аас +60 градусын хэмд хайлахгүй, хөлдөж хагарахгүй байх шаардлагыг хангасан байхыг заасан. Ж ХХК-ийн ирүүлсэн материалд үйлдвэрийн зүгээс нийлүүлэх будаг нь дээрх шаардлагыг хангах эсэхийг нотолсон баримт байдаггүй...Захиалагчийн зүгээс шаардсан ПФ-115 будгийг Оросын Холбооны Улсад улсад үйлдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч компани Монгол Улсад оруулж ирдэг. Хэрэв ПФ-115 стандартын будгаас өөр будаг бол олон улсын стандартын шаардлага хангасан, тухайн бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн гэдийг нотлох баримтыг тухайн тендерийн оролцогч заавал ирүүлэх үүрэгтэй...Харин гуравдагч этгээдийн хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсаас будаг оруулж ирдэг талаараа тайлбарласан. Бүгд Найрамдах Солонгос Улсад ПФ-115 стандартын будгийг үйлдвэрлэгддэггүй...Гуравдагч этгээдийн нийлүүлэх будаг ПФ-115 стандартын будагтай дүйцэх эсэхийг нотолсон баримтыг ирүүлээгүй учраас хүлээж авах үндэслэлгүй байсан. Тиймээс тендерт шалгаруулсан нь хууль бус гэж бидний зүгээс үзэж байгаа. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын тухайд, гуравдагч этгээдийн зүгээс хэд хэдэн гэрээ өгсөн ч төмрийн будаг нийлүүлэхтэй холбоотой туршлага хомс. Зарлагдсан тендерийн дор хаяж 50 хувьд энэ төрлийн ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн байх шаардлага тавьсан. Гэтэл ирүүлсэн материалуудад нь үйлдвэрийн ажилчдын хувцас угаах байр барих гэрээ, Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн актууд, нийлүүлсэн ажил үйлчилгээ зэрэг байсан бөгөөд будаг нийлүүлж байсан зүйл огт байдаггүй... захиалагчийн зүгээс будаг, барилгын материал нийлүүлсэн туршлагатай байхыг шаардсан ч өөр төрлийн гэрээнүүдийг илгээх байдлаар хандсан байтал үнэлгээний хороо ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, гуравдагч этгээдийг шалгаруулсанд гомдолтой байна. Мөн гэрээний эх хувь байхгүй...гэрээг хэзээ, хаана, хэрхэн байгуулсан нь тодорхойгүй. Тендерт оролцогч тухайн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна гэж хуульд тусгасан ч сэжигтэй, эргэлзээтэй нотлох баримтыг ирүүлж байгаа тохиолдолд үнэлгээний хороо заавал шалгаж үзэх, тодруулга авах боломжтой байсан. Үнэлгээний хороо мөрдөн шалгах ажиллагаа хэрэгжүүлдэггүй гэдэг агуулгаар хянаж үзээгүй гэж тайлбарладгийг бид хүлээн зөвшөөрөхгүй...их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцэл байгуулах гэж байгаа тохиолдолд тухайн ирүүлж байгаа баримт бичгийн үнэн зөвийг заавал хянаж үзэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ бол биелүүлэхгүйгээр Ж ХХК-ийг шалгаруулсныг хууль бус гэж үзэж байна.

Будгийг захиалагчийн шаардлагын дагуу сар бүр нийлүүлэх талаар тендер шалгаруулалтын зааварт маш тодорхой тусгасан. Үүнийг өмнө А ХХК хийж гүйцэтгэж, их хэмжээний будгийг нийлүүлж байсан...захиалагчийн зүгээс дээрх байдлаар шаардлага тавьсан хэр нь Ж ХХК-ийн зүгээс энэ барааг 60 хоногт нийлүүлж дуусна буюу 3 хуваагаад нийлүүлж дуусгана гэдэг байдлаар санал ирүүлснийг хүлээн зөвшөөрсөн. Өөрсдийн тавьсан шаардлагыг зөрчсөн. Хариуцагч будгаа хаана хадгалах гэж байгаа юм бэ. Энэ бол маш их хэмжээний будаг, будаг шингэлэгчийн асуудал. Агуулах сав их шаардагдана...Сангийн яамнаас гомдол хянахдаа бараа нийлүүлэх хуваарь зөрчигдсөн байна, анхаарч ажиллах шаардлагатай гэдэг байдлаар хариу хүргүүлсэн боловч үнэлгээний хороо дахин энэ хуваарийнх нь дагуу нийлүүлнэ гээд Ж ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус юм. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.5-д бүтээгдэхүүний үнэ зураг, фото зураг, марк зэргийг ирүүлнэ гэж заасан. Гуравдагч этгээдийн ирүүлсэн фото зургаас харахад ангилаад будаг гэж бичсэн. Будаг шингэлэгчийн зураг ирүүлээгүй. Зөвхөн төмрийн будаг нийлүүлэх тендер биш. Төмрийн будгаас гадна будаг шингэлэгч нийлүүлнэ. Будгаа дангаар нь ашиглахгүй. Мөн будаг шингэлэгчийн хэмжээ 500 гр-аас дээш бол заавал тусгай зөвшөөрөл авч хил гаалиар оруулдаг. Айс Транзит ХХК-ийн хувьд будаг шингэлэгч импортлох тусгай зөвшөөрөлтэй. Гэтэл Ж ХХК-д энэ талаар ирүүлсэн баримт байхгүй. Энэ мэт олон зөрчлийг гаргасан байтал үнэлгээний хорооны зүгээс хүлээн зөвшөөрөөд шалгаруулсан нь хууль бус байна.

Санхүүгийн чадавхын тухайд, 2023 болон 2024 оны санхүүгийн тайланг заавал ирүүлэх шаардлагатай гэж тайлбарладаг. Гэхдээ тухайн оролцогч компани өөрсдөө ирүүлэхгүй. Тендерийн үнэлгээний хороо цахим системээс үзэх байдлаар зохицуулсан. Үнэлгээний хорооны хурлын үеэр нэг гишүүн Ж ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайлан байхгүй байна, шаардлага зөрчсөн биш юм уу гэх агуулгатай зүйл хэлэхэд асуудалгүй борлуулалтын орлогоороо батлагдах боломжтой гэдэг байдлаар бусад гишүүд нь санал гаргасан. Хариуцагчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/83 дугаар хариу тайлбарын 2-р хуудаст цахим системд 2024 оны санхүүгийн тайлан байхгүй байна гэж тодорхой бичиж, хүлээн зөвшөөрч ирүүлсэн. Гэтэл тендер шалгаруулалтын зааварчилгаанд 2023, 2024 оны санхүүгийн тайланг заавал ирүүлнэ гэж заасан...тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль бус байдлаар явагдсан. Гуравдагч этгээд Ж ХХК хууль бусаар шалгарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т зааснаар худалдан авах ажиллагаанд шударга, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримталж үнэлсэн. Хуулийн хугацаанд Ж ХХК 1,,, төгрөг, А ХХК 1,*******,*******, төгрөгийн үнийн санал ирүүлсэн...Оролцогч Ж ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15-17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын шаардлага, захиалагчаас тогтоосон бусад нэмэлт шаардлагыг хангасан тендерийн баримт бичиг ирүүлсэн. Мөн хамгийн бага үнийн санал ирүүлсэн...Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1.2-т Оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа 2023, 2024 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана...гэж заасан. Цахим системд 2024 оны санхүүгийн тайлан байхгүй байна. Оролцогч А ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15-17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын шаардлага, захиалагчаас тогтоосон бусад нэмэлт шаардлагыг хангасан боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй байна...Ж ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүдийн 88.8 хувийн саналаар шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхэд бусад хоёр оролцогчийн материал шаардлага хангасан боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу тус тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг хүргүүлсэн...Үүний дараа Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02/8004 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн бөгөөд...Сангийн яам 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/******* дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр ...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна... гэх хариуг ирүүлсэн...Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зарласан тендер шалгаруулалт хууль ёсны дагуу бөгөөд А ХХ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...ТШЗ-ын 21.5-д Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан материалыг хавсаргаж ирүүлээгүй бол татгалзах үндэслэл болно гэж жич заасан. Мөн тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардаагүй, үнэлгээнд нөлөөлөхүйц бус бичиг баримтыг нэмэлтээр ирүүлсэн тохиолдолд үнэлгээнд харгалзан үзэхгүй гэж заасан. Гарал үүслийн гэрчилгээг 20.1.5-д шаардаагүй. Аль улсын барааг нийлүүлэх тухай мэдээллээ ирүүл гэсэн...Тиймээс Ж ХХК-иас ирүүлсэн баримтыг мөрдөөд, гэрээг нь харах ямар ч үндэслэл байхгүй...Ж ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дугаар албан бичгээр техникийн харьцуулсан хүснэгтүүд ирүүлсэн...Ж ХХК-ийн санал болгосон будаг

-50-аас +60 градус ажиллана гээд бүх техникийн тодорхойлолтууд, харьцуулсан хүснэгтүүдээрээ баталгаажуулсан. Мөн 5кг-10кг-ын савлагаатай гэж шаардсанаас биш 5кг болон 10кг байх шаардлагыг тавиагүй. ТШЗ-ын 20.1.6-д хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөн тохиолдолд шаардлага хангасан болохыг нотлох баримт ирүүлнэ гэж заасан. Техникийн тодорхойлолтод зөрөөтэй материал байгаагүй учраас нотлох баримт ирүүлэх шаардлагагүй гэж үзсэн...ТШЗ-ын 18.1-д ижил төстэй барааг будаг болон будгийн дагалдах хэрэгсэл, барилгын материал нийлүүлсэн туршлагыг тооцно гэж тодорхой заасан...Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гомдол хянасан тухай 02/******* тоот албан бичгийн 7 дугаар заалтад 2023 онд Ж ХХК, Ган зосон констракшн ХХК-тай байгуулсан зорчигч тээвэр 3 барилга угсралт, барилгын материал нийлүүлэх гэрээ, Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан тоосго худалдан авах нийлүүлэлтийн гэрээ, үйлдвэрийн нийт ажилчдын хувцас угаах байр хийх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт тус тус ирүүлснийг дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, зөв хийсэн гэдгийг Сангийн яам давхар нотолсон. Бид зөвхөн будаг нийлүүлсэн байхыг шаардаагүй...Нийлүүлэх хугацааны хувьд,..тухайн тендер 2025 онд хийгдэх ажлын төлөвлөгөөтэй зарлагдсан. Сунжирсаар гэрээ байгуулах хугацаа 09 дүгээр сар болсон. Бид тендерийн бараг тухайн ондоо багтааж авахгүй бол төсөв татагдана. Үгүй бол дараа жил тусгагдсан төлөвлөгөөнд хамаарчих учраас бид тухайн ондоо багтаагаад зардлаа шингээгээд хаах ёстой гэж үзсэн үзсэн учраас захиалагч байгууллагын төлөөлөгчийн саналыг үндэслээд энэ ондоо багтааж Ж ХХК-ийн санал болгосон хугацаанд бараагаа авах нь зөв юм байна гэж дүгнэсэн...Сүхбаатар аймгаас Замын-Үүд хүртэлх олон аж ахуй нэгж энэ будгийг хэрэглэдэг. Аж ахуй нэгж болгон өөрсдийн агуулах, савтай...Мөн 2024 оны тайлан ирүүлээгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. ТШЗ-ын 19.1-д тайлантай холбоотой шаардлага бий. 2023, 2024 оны санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй. Цахим системээс тендерт оролцогчийн санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. Ж ХХК-ийн борлуулалтын орлого манай шаардлагыг бүрэн хангаж байгаа. Борлуулалтын орлогыг шалгах зорилгоор авч байгаа талаараа тодорхой бичсэн. Аль нэг жилийн шаардлагыг хангаж байгаа учраас цаашаа үнэлье гэдэг байдлаар үнэлгээг хийсэн. гэжээ.

3.5. Гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...чадавхын болон туршлагын шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15-аас 17 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Гуравдагч этгээдийн зүгээс захиалагчаас тогтоосон тендерийн баримт бичгийн хүрээнд холбогдох баримтуудаа гаргаж өгсөн. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар манайхыг сонгон шалгаруулсан. Манай компанийн үнийн санал нэхэмжлэгч компанийн үнийн саналаас бага буюу төсөвт өртгөөс 183 сая төгрөгөөр хэмнэлттэй. Ж ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасантай нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Хавтаст хэргийн 24-26 дугаар талд авагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлтэй холбоотой Сангийн яамны гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй...Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр байгаа. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

1. А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс А ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Үйл баримтын тухайд:

3.1. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар Төмрийн будаг худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдаж, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар Тендерийн шалгаруулалтын баримт бичгийг хэлэлцэн баталж, тендерийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээхээр зарлажээ.

3.2. Тухайн тендерт 3 компани материал ирүүлсэн байх ба гуравдагч этгээд Ж ХХК нь 1,,, төгрөг, А ХХК 1,*******,134,425 төгрөг, С******* ХХК 1,370,*******,******* төгрөгийн үнийн санал тус тус ирүүлснийг тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Ж ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэж, захиалагчид тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн болох нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

3.3. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-/цаашид тендерийн хууль гэх/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж байгааг мэдэгджээ.

3.4. Улмаар нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч сангийн яамд гомдол гаргасны дагуу тус яамны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02/8004 албан бичгээр тендерийг түдгэлзүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/******* тоот албан бичгээр гомдлыг хянаж, Ж ХХК-ийн бараа нийлүүлэлтийн хуваарийг нягтлах, харин нэхэмжлэгчийн бусад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ.

3.5. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж, Ж ХХК-д гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээж, Захиалагчид тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу Ж ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг дахин хүргүүлэх, А ХХК-д хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасны дагуу шалгараагүй тухай мэдэгдлийг дахин хүргүүлэх зөвлөмж гаргасан байна.

3.6. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар мэдэгдлээр А ХХК-ийн тендерээс татгалзаж, Ж ХХК-д гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээж, харин 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар албан бичгээр гуравдагч этгээд Ж ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 6 хоногийн дараа худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулахыг мэдэгдэж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

4. Хууль хэрэглээний тухайд:

4.1. Тендерийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, 11.2-д Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж зааснаар хариуцагч Тендерийн үнэлгээний хороо Төмрийн будаг худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулжээ.

4.2. Уг баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-д заасан шаардлага хангаагүй Ж ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчээс дараах байдлаар маргасан.

4.2.1. ТШЗ-ны 20.1-ийн 5-д Нийлүүлэх барааны нэр, марк, фото зураг, дагалдаж ирэх чанарын гэрчилгээ эсхүл тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэлийн зөвшөөрөл, гарал үүслийн мэдээллийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх гэжээ.

4.2.3. Гуравдагч этгээдээс нийлүүлэх барааны Солонгос хэл дээрх чанарын гэрчилгээ, үйлдвэрийн бүртгэлийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл тус бүр орчуулгын хамт, мөн нэр марк бүхий фото зургийг /хх216-224/ тендерийн баримт бичигтээ хавсаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.2.4. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн гарал үүслийн гэрчилгээ нь зөрүүтэй байдлаар буюу гуравдагч этгээдээс албан ёсны сайтад байгаа мэдээллээс зөрүүтэй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

4.2.5. Гэвч хариуцагчаас боловсруулсан ТШЗ-нд гарал үүслийн гэрчилгээ шаардаагүй гарал үүслийн мэдээллийг шаардсан байх ба гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийн илэрхийлсэн гэж үзэхээр байх тул сайтаар заавал орж, гэрчилгээг шалгах ёстой гэж хариуцагчийг буруутах үндэслэлгүй. Энэ нь тендерийн хуулийн

4.3. ТШЗ-ны 20.1.6-д Нийлүүлэх бараа нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл заалт бүрээр нотлон харуулсан харьцуулалт хүснэгт ирүүлэх (Хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөн тохиолдолд шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг ирүүлэх) гэжээ.

4.3.1. Тендерийн техникийн тодорхойлолт /хх-72/-д ямар шаардлага хангасан байхыг нэг бүрчлэн заасан байх ба заасан шаардлага хангасан болохыг хүснэгтээр ирүүлэхээр заасны дагуу гуравдагч этгээдээс ирүүлсэн хүснэгт /хх243/-д заалт бүрээр шаардлагад нийцсэн байдлаар -50-аас +60 градуст тэсвэртэй 10л савласан гэх зэрэг шаардлагыг хангаж ирүүлсэн байна.

4.3.2. Дээрх зааварчилгаанд зааснаар үзүүлэлт зөрсөн тохиолдолд л шаардлага хангасан болохоо нотолсон баримтыг ирүүлэхийг зааснаас зөрөөгүй тохиолдолд нотлох баримт шаардахгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -50-аас +60 градусын хэмд хайлахгүй, хөлдөхгүй гэх шаардлага хангахгүй, энэ талаарх баримтгүй, 18 л савласан зураг ирүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

4.4. ТШЗ-ны 18.1-д 2023, 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагатай. (Аль нэг жилд нь гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно) (Ижил төстэй барааг будаг болон будгийн дагалдах хэрэгсэл, барилгын материал нийлүүлсэн туршлагыг тооцно) Борлуулалтын орлогын хэмжээ 2023, 2024 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэжээ.

4.4.1. Гуравдагч этгээдээс Сүүлийн хоёр жилийн хийж гүйцэтгэсэн ажил-ын жагсаалтаар нийт 4,123,878,939 төгрөгийн төсөвтэй талаарх хүснэгт, 2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Ганзосон ХХК-тай байгуулсан гэрээ, материал хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтууд /хх225-239/-аар нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерийн төсөвт өртгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдож байна.

4.4.2. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн батлагдсан төсвийн 50 хувьд хүрэх бараа борлуулаагүй, 2024 оны санхүүгийн тайлан байхгүй байхад тендерээс татгалзаагүй гэх тайлбар үндэслэлгүй болно.

4.5. Тендерийн бараа нийлүүлэлтийн хуваарь /хх74/-т Бараа нийлүүлэх хугацааг захиалагчаас гэрээ байгуулагдсанаас хойш захиалагчийн өгсөн тоо хэмжээний дагуу сар бүр нийлүүлэх гэж зааж, харин Нийлүүлэгчээс санал болгох хугацааг оролцогчид бөглөхөөр хоосон үлдээжээ.

Үүний дагуу гуравдагч этгээдээс Гэрээ байгуулснаас хойш нийт барааг 30 хоногт 40%, 45 хоногт 30%, 60 хоногт 30 хувь нийлүүлнэ /хх210 хуудасны ар талд/ гэж бараа нийлүүлэхээр заасан нь тодорхой хугацаа заагаагүй, сар бүр нийлүүлэх хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5. Дээр дурдсанаар Үнэлгээний хорооноос Тендерийн хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;, 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх гэж тус тус заасны дагуу маргаан бүхий тендерийг эрх хэмжээний хүрээнд үнэлсэн гэж үзэхээр байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаар захиргааны актын үйлчлэл дуусаагүй, үр дагавар үүсгэсэн байх ёстой болно.

6.1. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан Захиалагчийн А ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ тоот мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар мэдэгдэл, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн гуравдагч этгээд Ж ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь нэхэмжлэгчээс Сангийн яамд гомдол гаргасны дагуу Тендерийн үнэлгээний хорооноос 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж, шийдвэр гарснаар үр дагавар үүсгэхгүй, дуусгавар болсон гэж үзэхээр байна.

6.2. Иймд дээрх мэдэгдэл, хуралдааны шийдвэрүүд нь дуусгавар болж, эрх зүйн үр дагавар шууд үүсгэхээргүй байх тул үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

7. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-д шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай 28.2-д Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

7.1. Дээр дурдсанаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хамгийн бага үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд Ж ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзэж, нэхэмжлэгчийн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй гэсэн хариуцагч Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны холбогдох зөвлөмж, захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдэгдэл, хуульд нийцсэн ба үүний дагуу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулах шийдвэр гаргаж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан нь тогтоогдож байна.

7.2. Иймд нэхэмжлэгчийн А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1, 28.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс А ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/ дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/ дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн Ж ХХК-ийг шалгаруулж, захиалагчид Ж ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, А ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/ дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгөөс илүү төлсөн 210,600 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ