Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2025/00476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Өөрийн байранд байрлах К банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Яг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.О нар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХК Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Яг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Кбанк ХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Зээлдэгч Б.Я нь Кбанктай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр MN560030 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,405,000.00 /найман сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан.

2.Хариуцагч нь тус зээлийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн хугацаа 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болно.

3.Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид удаа дараа утсаар болон биечлэн уулзаж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Б.Явуухүүг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-4/, К банк ХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Зээлийн гэрээ /хх-10-15 Зээлийн дансны хуулга /хх-17/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХК Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б Яэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ка банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч Б.Я нь К банктай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр MN56003003095030195 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,405,000.00 /найман сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан.

2.Хариуцагч нь тус зээлийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн хугацаа 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болно.

3.Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид удаа дараа утсаар болон биечлэн уулзаж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Б.Яг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана,

Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгч К банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Зээлдэгч Б.Яг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймаг, Сайншанд сум, 8 дугаар баг, Залуучууд 3 гудамж, 319 байр 4 тоотод оршин суух хаягтай Б овогтой Ба Я /РД:/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бн Яг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б овогтой Бн Я/РД:ЕВ/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.НАРАНЦЭЦЭГ