Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Б.Т*******гийн нэхэмжлэлтэй, Боловсролын яам, Боловсролын зээлийн санд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Т******* /РД:*******/

Хариуцагч: Боловсролын яам, Боловсролын зээлийн сан

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж, хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тухай

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, нэхэмжлэгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******, хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, Х.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.Т*******гээс Боловсролын яам, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж, хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өртэй зээлдэгчийн жагсаалтаас хасаж шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах гэж тодруулан тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай холбогдох хууль тогтоомжийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-г иргэн Б.Т******* Сургалтын төрийн сантай гурван талт гэрээ байгуулсан байна.

2.2. Тус Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-г 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгаж, 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болж, гэрээний сунгалтын тэмдэглэлд тусгагдсан байна.

2.3. Уг гэрээний 4.1 дэх хэсэгт Суралцагч миний бие Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байротын сургуульд амжилттай суралцаж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллахаар байна. гэж М******* ******* сургуульд багшлахаар заасан байна. Иргэн Б.Т******* нь М******* ******* Сургуулийн сургуульд 1997 оноос хойш М******* ******* багш, дэд профессорын албан тушаалд үндсэн орон тоонд ажиллаж байна.

2.4. Мөн гэрээний 3.5 дахь хэсэгт Суралцагч гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний авсан сургалтын төлбөрийн болон тэтгэлгийн зээлийг чөлөөлөх талаар албан ёсоор тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. гэж заасан.

2.5. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цахим мэдээллийн систем И-м*******иа-аас ...Боловсролын зээлийн сангийн сургалтын зээлээр суралцсан байна. Төлөгдөөгүй зээлийг М******* банкны зээлийн мэдээллийн санд бүртгэх болсон тул зээлийн эргэн төлөлтийг графикаа байгуулж, зээлээ төлнө үү... гэх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна.

2.6. 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэгчээс Боловсролын зээлийн сан болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байна.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх маргааныг хянан шийдвэрлэнэ.гэж заасан ба маргаан бүхий харилцаа нь нийтийн захиргааны чиг үүрэгт хамааралтай. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зохицуулалтын зүйл болсон хууль тогтоомж нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 310/290 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам-аар зохицуулагдах харилцаа тул нийтийн эрх харилцаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт д өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. гэж заасны дагуу хариуцагч Боловсролын зээлийн сан болон Боловсролын сайд нарт тус тус гомдол гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.гэж зохицуулсан боловч хариуцагч нар зөрчиж, хариу өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан эс үйлдэхүйг гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;, 106.3.5 дахь хэсэгт эрх харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; гэж тус тус заасныг үндэслэн Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон, хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж, хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэх агуулгаар маргасан.

2.8. Хариуцагч Боловсролын зээлийн сангаас ...Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай Журам шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад, мөн захиалагч байгууллагад болон улс, эх орондоо 5-8 жил эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах, ажиллах хугацаандаа тус сантай байгуулсан графикийн дагуу зээлийн төлөлтийг хийх үүргээ биелүүлж зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс чөлөөлөгдөх, хөнгөлүүлэх, хүчингүй болгуулах шалгуурыг хангаснаар Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гаргах эрх нээгдэж, улмаар тэдгээрийн хүсэлтийг Засгийн газрын тогтоолоор болон ******* Хурлаас батлагдан гаргасан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмуудад Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан зээлдэгч нарын зээлийн төлбөрийг шууд чөлөөлөх эрх байхгүй. гэх агуулгаар тайлбарласан.

2.9 Иргэн Б.Т*******гээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/3961 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Бгийн Т******* нь М******* ******* Сургуулийн сургуульд хувийн эрх тэнхимд тасралтгүй 20 гаруй жил багшилж байна. Би Холбооны Бүгд Найрамдах Герман ******* Байротын их сургуульд хууль ухааны докторын зэргийг хамгаалахаар хуучнаар Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яамтай холбогдох хууль тогтоомжийн дагуу 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан "Сургалтын төрийн сан, суралцагчийн хооронд байгуулах гэрээ" /цаашид "Гурван талт гэрээ" гэж/-г байгуулсан. Тус гэрээний сунгалтын тэмдэглэлээр 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгаж, 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон байдаг. Уг гэрээний 4.1-т "Суралцагч миний бие ХБНГУ-ын Байротын сургуульд амжилттай суралцаж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллахаар" буюу М******* ******* Сургуулийн сургуульд багшлахаар байсан ба миний бие өнөөдрийг хүртэл багшилсаар байна.

Мөн гэрээний 3.5-д захиалагч яам нь "Суралцагч гэрээнд заасан газар 5-aac доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний авсан сургалтын төлбөрийн болон тэтгэлгийн зээлийг чөлөөлөх талаар албан ёсны тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ" гэж заасан бөгөөд миний бие уг гэрээний харилцаа бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэж ойлгож байсан.

Гэтэл И-м*******иа цахим системээр надад 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай" гэж "Сайн байна уу. Та Боловсролын зээлийн сангийн сургалтын зээлээр суралцсан байна. Төлөгдөөгүй зээлийг М******* банкны зээлийн мэдээллийн санд бүртгэх болсон тул зээлийн эргэн төлөлтийг графикаа байгуулж, зээлээ төлнө үү. Төлбөр төлөх данс: Төрийн банк 1 USD /IBAN-MN9600341/ Гүйлгээний утга: регистрийн дугаар, утас, овог, нэр бичнэ. Лавлах утас 7004-" гэсэн.

Үүнийг эс зөвшөөрч Сургалтын төрийн сан-гийн эрх залгамжлагч Боловсролын зээлийн санд өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй, мөн түүний дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Боловсролын сайдад өргөдөл, гомдол гаргасан боловч түүнийг шийдвэрлэж хариу өгөөгүй болно.

Тодруулбал, 1993-2016 оны хооронд Сургалтын төрийн сан нь дээд боловсролыг төрөөс санхүүжүүлэх Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангах төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж ирсэн ба 2016 оноос хойш Сургалтын төрийн сан нь Боловсролын зээлийн сан болон өргөжиж үйл ажиллагаа явуулсан.

Үүний тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарлан шүүхэд мэдүүлж байна.

НЭГ. Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001.08.29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ- ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. "Эрх харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх тухай шүүхийн шийдвэр гаргуулах онцгой ашиг сонирхолтой байна.

М******* ******* Үндсэн хуулийн Тавь дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хүрээнд М******* ******* Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын Тайлбарлах хэсгийн 7-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын "... тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн нь эрх өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно" гэж хуулийн хүчин чадалтай, албан ёсны тайлбар гаргажээ.

Мөн тайлбарын 3-т "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын "нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл" гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн харилцаа байгааг, эсхүл хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Улмаар захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан шийдвэр нь дараах тусгай урьдчилсан нөхцөлтэй байхаар хуульчлагджээ. Үүнд: Тогтоох нэхэмжлэлийн төрлийн хувьд нийтийн эрх харилцаа байх; Хоёрдогч зарчим үйлчлэхээр байх; Нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байх зэрэг болно.

1.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг авч үзвэл, маргаан бүхий харилцаа нь хувийн эрх зүйгээр зохицуулагдахгүй, түүгээр маргах боломжгүй тул хувийн эрх маргаан гэж үзэхгүй. Учир нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зохицуулалтын зүйл болсон хууль тогтоомж нь хуучнаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 310/290 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Өндөр хөгжилтэй орны магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам-аар зохицуулагдах харилцаа болно. Өөрөөр хэлбэл, Тухайн маргаан бүхий харилцаа нь нийтийн захиргааны чиг үүрэгт хамааралтай байна. Түүнчлэн гурван талт гэрээний хоёр тал нь захиргааны байгууллага, албан тушаалтан оролцсон.

1.1.2. Хоёрдогч зарчмын хүрээнд нэхэмжлэгч Б.Т******* миний бие хүчингүй болгох эсхүл даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх боломжгүй юм. Тодруулбал, 2001 онд байгуулсан гурван талт гэрээний хоёр тал одоо дээд, доод захиргааны байгууллагууд болсон. Хоёрдугаарт, тухайн гурван талт гэрээг хүчингүй болгох эсхүл гэрээг Дуусгавар болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгохыг даалгах боломжгүй болсон. Тухайн гэрээний харилцаатай холбоотой шийдвэрийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж үзвэл, гэрээний харилцаа 2004.08.26-ны өдөр дуусаж, аливаа гомдлын шаардлага гаргах буюу шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т тус тус зааснаар өдгөө дууссан гэж үзэхээр байна. Тодруулбал, 2006 онд гадаадаас суралцаж ирээд 5 жил ажиллах ёстой ба 2011 оноос миний болон хариуцагч нарын иргэний журмаар маргах, гомдол гаргахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Энэ үед би МУИС-ийн сургуульд багшилсаар байсан бөгөөд зээлийн харилцаа дууссан гэж өнөөг хүртэл бодож байсан. Гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил учраас 2014 онд иргэний журмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг талуудад дууссан гэж үзнэ. Мөн гэрээний харилцааг дуусгавар болсон болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргах боломжгүй ба гаргасан ч хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа нь 10 жил учраас 2024 онд шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж ойлгоно. "E-Mongolia" цахим системээр ирсэн мэдэгдлийг хүчингүй болгосон ч хариуцагч захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл намайг төлөгдөөгүй зээлтэй гэж үзсэн хэвээр байх тул миний зөрчигдсөн эрх бүрэн сэргэх боломжгүй гэж үзэж байна.

1.1.3. Онцгой ашиг сонирхлын тухайд: Иргэний журмаар маргахад эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхтэй холбоотой шаардлагад хамаарахгүйн зэрэгцээ нийтийн захиргааны чиг үүрэгт хамаарах гурван талт гэрээнд захиргааны гэрээний шинжтэй зохицуулалт тусгагдсан болно. Тодруулбал, Гурван талт гэрээний 3.5-д "...тэтгэлгийн зээлийг чөлөөлөх талаар албан ёсны тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ" гэж захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмаар хязгаарлагдах зохицуулалт үйлчилдэг. Хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар захиргаа дахин 24 жилийн өмнө байгуулсан 11 жилийн өмнө бүрэн дуусгавар болсон асуудлыг сэргээж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дахиж тухайн асуудлаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдуулахгүй байх гэсэн онцгой ашиг сонирхолтой байна.

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй.

Хүчин төгөлдөр даган мөрдөж буй М******* ******* Иргэний хуульд хөөн Хэлэлцэх ерөнхий хугацааг 10 жилээр тогтоосон байдаг учраас 20 жилийн өмнө Дуусгавар болсон эрх харилцааг өдгөө сэргээж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болж, байхгүй болсон эрх харилцааг өдгөө сэргээсэнд туйлын гомдолтой байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд мэдүүлсэн.

Мөн иргэний журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоологдохгүй нэхэмжлэлийн 135.2 дахь хэсэгт хуульчилсан ба дээрх нэхэмжлэлийн шаардлага хамаарахааргүй төрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн байна. Тодруулбал, мөн зүйлийн 135.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх ач холбогдол бүхий үйл явдал гэнэ" гэж тодорхойлсноос үзвэл гэрээний харилцаа дуусгавар болсныг тогтоолгох, төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох нь эдийн баялагтай холбоотой эрх дуусгавар болсон үйл явдалд хамааралгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох эрх боломжгүй.

1.3. Эрх харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тусгай урьдчилсан нөхцөлийг хангасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын "нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл" гэдэгт нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд нийтийн эрх хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх үр дагавар байхгүйг тогтооход чиглэгдсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон нийтийн эрх харилцааг байхгүйг тогтоосноор Б.Т******* надад хариуцагч нар дахин ийм алдаа гаргуулахгүй байх онцгой ашиг сонирхол байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүлээн зөвшөөрснөөр надаас дахиж 20 жилийн өмнөх гурван талт гэрээний асуудлыг сөхөж, аливаа дарамт, эрсдэл учруулахгүй юм.

ХОЁР. Хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Миний бие дээрх асуудлаар Боловсролын зээлийн санд өргөдөл гаргаж, төлөгдөөгүй зээлийн ангиллаас гаргаж, надаас төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй учраас зохих журмын дагуу "e-mongolia" мэдэгдлээ эргэн харж, намайг хэвийн зээлдэгчийн ангилалд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн хариуцагч Боловсролын зээлийн сан болон Боловсролын яамны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Боловсролын сайдад хандаж, дээрх асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн дотор ямар нэгэн байдлаар шийдвэрлэж хариу өгөх үүргээ хэн аль нь огт биелүүлээгүй.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ" гэж зохицуулсан боловч үүнийг хариуцагч нар зөрчиж, ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.

М******* ******* Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т хувь хүн мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангах, хамгаалах үүрэгтэй болсон.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар мэдээллийн эзэн болох Б.Т******* миний төрийн сангийн зээлийн мэдээлэл нь буруу, ташаа бүртгэгдсэн гэж үзэж, түүнийг залруулах өргөдлийг захиргааны журмаар гаргаж шийдвэрлүүлэхээр байна. Тодруулбал, д зааснаар өөрт хамаарах мэдээлэл нь алдаатай, буруу ташаа, худал байх тохиолдолд мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг хүргүүлэн үнэн зөв болгож, өөрчлөх эрхтэй байдаг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн зөвшөөлөөр хуульд заасан зорилго, нөхцөл, журмын дагуу ашиглана" гэж заасны 10.3 дахь хэсэгт "Хүнд хамаарах хаалттай мэдээллийг мэдээллийн эзний дагуу өөрийн мэдээллийг засварлуулах өргөдөл, гомдол өгсөн боловч түүнд хариуцагч нар нь хариу өгөөгүй, огтоос шийдвэрлээгүй, хуульд заасан 30 хоногийн хугацааг сунгасан талаар надад мэдэгдээгүй учраас шүүхэд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тусад нь тодорхойлж шүүхэд мэдүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4. 106.3.5-д тус тус зааснаар Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх, ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001.08.29-ний өдөр байгуулагдсан "Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ"-ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж, хариуцагч нарын 2025.04.09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

3.2. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Т******* (РД:*******)-тэй байгуулсан "Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ"-нд заасны дагуу захиалагч талаас сургалтын зээлийг чөлөөлүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргасан тухай баримт Б.Т*******гийн хувийн хэрэгт байхгүй байна. Хувийн хэргийг бүхэлд нь хуулбарлан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/944 дугаартай албан бичгээр танайд хүргүүлсэн.

Дээрх гэрээний дагуу өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Т******* нь сургалтын төлбөр 17,823 (Арван долоон мянга найман зуун хорин гурав) ам доллар, хүүгийн зардал 7,496.96 (Долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан доллар, ерэн зургаан цент) ам доллар нийт 25,319.96 (Хорин таван мянга гурван зуун арван есөн ам доллар ерэн зургаан цент) ам долларыг Боловсролын зээлийн санд төлөх үүрэгтэй байна. Үүнээс сургалтын төлбөр болох 17,823 (Арван долоон мянга найман зуун хорин гурав) ам долларын зээлийн мэдээллийг М******* Банкны зээлийн мэдээллийн санд мэдээлсэн байна. Санхүүгийн тооцоог хавсралтаар хүргүүлэв

Нэхэмжлэгч Б.Т*******гийн хувьд Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 67/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журамд заасны дагуу 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, суралцагч хооронд байгуулсан гэрээний дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд

-Гэрээний 1.3-т "... Б овогтой Т******* нь ХБНГУ-ын Байройтын сургуульд эрх зүйч мэргэжлээр 3 жил суралцан, төгсөж ирээд 5-аас доошгүй жил ажиллах нөхцөлийг тохирч энэхүү гэрээг байгуулав." гэсэн заалтын дагуу Б.Т******* нь 2004 оны хавар төгсөж эх орондоо ирээд ажиллах ёстой байтал Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа дээр 2006 оны 02 дугаар сараас ажиллаж эхэлсэн гэж үзэж болохоор байна

-Гэрээний 4.1-т "... мэргэжлээр амжилттай суралцаж төгсөж ирээд таваас доошгүй жил ажиллана гэсэн заалтын дагуу сургуулиа төгсөж ирээд ажиллаагүй, эсвэл сургуулиа төгсөөд эх орондоо ирээгүй гэж үзэж болохоор байна

Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 67/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журмын 2.6-д "суралцагч сургалтын үндсэн хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй, төгсөөд эх орондоо ирээгүй, гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил ажиллаагүй тохиолдолд сургалтын болон тэтгэлгийн зээлийг зээл авсан өдрөөс эхлэн сар бүрийн инфляцын төвшнөөс нэг хувийн илүү хүүтэйгээр суралцагч болон итгэмжлэгч нь буцааж төлөх ба уг төлбөрийг барагдуулах асуудлыг гэрээний дагуу Сургалтын төрийн сан хариуцна гэж заасан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Боловсролын Сайд П.Н*******ын нэр дээр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн " бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" 06/15575 дугаартай албан бичигт "Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын зээлийн сангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сангийн зээлээр суралцаж төгссөн боловч журам, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй суралцагч нарыг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн, зээлээс чөлөөлөх журмыг ******* Хурлаас батлан гаргаагүй байхад хууль зөрчиж зээлээс чөлөөлсөн" гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2008 оноос хойших хугацаанд 6 сайдын 17 тушаалаар Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 801 суралцагчийг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Засгийн газраас баталсан журмуудын зүйл, хэсгүүд нь суралцагчаас журам, гэрээнд заасан "холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад, мөн захиалагч байгууллагад болон улс, эх орондоо 5-8 жил эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах, ажиллах хугацаандаа тус сантай байгуулсан графикийн дагуу зээлийн төлөлтийг хийх" үүргээ биелүүлж зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс "чөлөөлөгдөх", "хөнгөлүүлэх", "хүчингүй болгуулах" шалгуурыг хангаснаар Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гаргах эрх нээгдэж, улмаар тэдгээрийн хүсэлтийг Засгийн газрын тогтоолоор болон ******* Хурлаас батлагдан гарсан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилсан.

Нэр бүхий сайдууд журам, гэрээнд заасан шалгуурыг хангаагүй, ******* Хурлаас батлагдах журмаар чөлөөлөгдөхөөр хуульчилсан суралцагч нарыг зээлийн төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан нь ******* Хурлаар холбогдох журмыг батлуулахгүйгээр, суралцагч нарын гэрээ дүгнэсэн акт үйлдэхгүйгээр, зээлийн төлбөрөөс чөлөөлөх эсэх талаар Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөл, Боловсрол, Шинжлэх ухааны яамны ажлын хэсгийн дүгнэлт гаргахгүйгээр шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26.1 дүгээр зүйлийн 26.1.26 дахь хэсэгт заасны дагуу дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсгийг үндэслэн танд хүргүүлж байна" гэсний дагуу 2008 оноос хойших хугацаанд 6 сайдын 17 тушаалаар Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 801 суралцагчийг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн асуудлыг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлэхээр Боловсролын Сайдаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа

Дээрх хууль, журам, суралцагчтай байгуулсан гэрээнд сургалтын зээлийг шууд чөлөөлөх тухай заалт байхгүй бөгөөд өмнөх журмууд хүчингүй болсон ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмуудад Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан зээлдэгч нарын зээлийн төлбөрийг шууд чөлөөлөх эрх тус санд байхгүй байна.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон, хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд, маргаан бүхий харилцаанд нийтийн эрх харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл одоогоос 24 жилийн өмнө буюу 2001 оны 08 дугаар сард 1998 оны Гэгээрлийн сайдын журмын үйлчлэлийн хүрээнд нийтийн эрх харилцааны гэрээ байгуулагдсан. Гэрээний харилцааны хуульд заасан хугацаа буюу 2002 оны Иргэний хууль, 1998 оны Гэгээрлийн сайдын журмын хугацаа, 3 талт гэрээний хугацаа 2011 онд дууссан. 2011 оноос хойш ямар нэг байдлаар хариуцагч нар нэхэмжлэгчид зээлтэй холбоотой асуудлыг тавьж байгаагүй. Огт мэдээгүй, сонсоогүй явж байтал гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш 14 жилийн дараа 2025 онд и-м*******иа нэгдсэн системээр зээл төлөх мэдэгдэл ирсэн. Б.Т*******гийн хувьд энэ агуулгын хүрээнд захиргааны хэргийн шүүхэд акттай холбоотой эсхүл эс үйлдэхүйтэй холбоотой даалгах нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох боломжгүй болсон. ******* Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолын хүрээнд шүүхэд тодорхойлох боломжтой ганц нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага болсон. Нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байгаа. 24 жилийн дараа сэргээж байгаатай нь адилхан докторын зэрэг хамгаалсан зээлийн асуудлаар 20 жилийн дараа сэргээлгэхгүй байх ашиг сонирхол байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтаар Б.Т******* хүүхэд н.Галтдаа тус зээлийн асуудлыг ирээдүйд өр залгамжлуулахгүй байх онцгой ашиг сонирхолтой. Тухайн 2 онцгой ашиг сонирхлын үүднээс шүүхэд тэр болгон гаргаад байдаггүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан нийтийн эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлд хамаарах асуудлыг ******* Дээд шүүх тайлбарласан. Нэхэмжлэл гаргасан хугацаанд нийтийн эрх харилцаа байхгүй болсныг тогтоолгоё гэж байгаа юм. Олон жилийн өмнө дууссан. Б.Т*******гийн хувьд хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй буюу ямар нэг байдлаар хариуцагч нар зээлтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гаргаагүй...Хариуцагч нарын тайлбарт дурдсан 1998 оны Гэгээрлийн сайдын журам, 2001 оны Санхүү, эдийн засгийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан Өндөр хөгжилтэй орны магистрантур, асперантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам-аар зохицуулагдах харилцаа. Энэ бол нийтийн эрх хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулиар буюу иргэний хэргийн шүүхээр маргах эрхээ өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь алдсан. Шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар дууссан. 2006 онд гадаадад суралцаж ирээд 5 жил ажиллах ёстой гэж үзвэл 2011 он болно. 2011 оноос хойш Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 10 жилээр тооцоход ч 2021 он болно.

2011 онд захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар маргах боломжтой байсан эсэх асуудал яригдана. Гэтэл 2011 онд хүчингүй болсон 2004 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй байсан. 2017 оноос хойш даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой хууль хүчин төгөлдөр болсон. Иргэний хэргийн журмаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр нь бодоод үзэхэд 2014 онд дуусна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Боловсролын зээлийн сан, Боловсролын яамнаас сургалтын төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгчид холбогдуулан иргэний хэргийн журмаар нэхэмжлэл гаргаагүй явдал нь шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэнтэй холбоотой...Иргэний хэргийн журмаар буюу онцгой ажиллагааны журмаар маргах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан. Нэхэмжлэгчид ямар нэг байдлаар эдийн, эдийн бус эрх үүсэхгүй. Тус маргааны нэхэмжлэлийн шаардлага ч энэ эрхтэй холбоогүй учраас эрх ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн хүсэл зорилго нь эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлага буюу байхгүй болсныг нь тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох ганц боломж үлдсэн. Энэ нь ******* Дээд шүүхийн М******* ******* Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу процессын хуулийг тайлбарласан тайлбарт нийцэж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Боловсролын яам, Боловсролын зээлийн сан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. И-м*******иа системээр ирсэн мэдэгдлийг Б.Т******* мэдсэнээс хойш тэр даруйд нь холбогдох байгууллагад хандсан. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд гаргасан. Өөрөөр хэлбэл тус өргөдлийг гаргахдаа давхар Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргасан...Гэтэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар аливаа иргэний зээлийн мэдээлэл хүний хаалттай мэдээлэлд хамаарна. Хаалттай мэдээлэл зөрүүтэй байвал иргэн мэдээллээ засварлуулахаар хүсэлт гаргаж шаардах эрхтэй гэж хуульд заасан...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны өргөдөл, хүсэлт хоёрыг хамт гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Боловсролын яам Боловсролын зээлийн сан хоорондоо шилжүүлсэн харагдсан. Үүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульд заасан байтал шийдвэрлэгдээгүй... гэжээ.

3.4. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...тухайн гэрээний харилцааг нийтийн эрх харилцаа мөн гэж үзвэл субъектээр нь зааж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэг талд төрийн байгууллага албан тушаалтан оролцсон агуулгаараа нийтийн эрх харилцаа болохгүй. Иргэний эрх хувьд харилцан тохиролцож, сайн дураараа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Тиймээс гэрээгээр шийдвэрлэх иргэний эрх харилцаа байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийтийн эрх харилцаанд хамаатуулахдаа Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дурдсан. Тус хөөн хэлэлцэх хугацаа нийтийн эрх харилцаа байгаа эсэх, мөн эсэхийг тогтооход ач холбогдолгүй. Иргэний хэргийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн асуудал хөөн хэлэлцэх хугацааг авч үзэх эсэхтэй холбоотой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д Энэ хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Арбитрын тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл,гомдолд хамаарахгүй. гэж заасан. Тодруулбал, энэ маргаан нь иргэний эрх харилцааны явцад үүссэн маргаан учраас тухайн өргөдөл, гомдолд хариу өгөөгүйтэй холбоотой асуудлыг хариуцагчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний эрх харилцааны явцад бий болсон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхтэй холбоотойгоор талууд бие биедээ хүсэлт тавьж маргаж байгаа асуудал. Үүнд хариулт өгөөгүй, татгалзсан зэрэг асуудал нь үүнтэй холбоогүй. гэжээ.

3.5. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...2001 оны 08 дугаар сард Сургалтын төрийн сан /хуучин нэрээр/-тай 3 жилийн хугацаанд суралцах гэрээг байгуулсан. Гэрээний 1.3-д Б овогтой Т******* Герман улсад 3 жил суралцаж ирээд захиалсан байгууллагад ажиллах үүрэгтэй, 2.2-т гэрээний сунгалтыг жил бүрийн 08 дугаар сард хийнэ гэж заасан. Гэрээний хугацааг 2002, 2003 оны 08 дугаар саруудад сунгасан. Мөн гэрээний 3.4-т суралцагч төгсөж ирээд гэрээнд заасан газар ажиллаж байгаа талаарх мэдээллээ жил бүрийн 12 дугаар сард Сургалтын төрийн санд ирүүлнэ гэж заасан. Эдгээр үүргүүд хангагдаагүй. Тодруулбал, гэрээний 1.3-д 3 жилийн хугацаанд төгсөж ирэх үүрэг, 3.4-д заасан жил бүрийн 12 дугаар сард ажиллаж байгаа мэдээллээ ирүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээний 4.1-т Миний бие Б овогтой Т******* Герман улсад суралцаж, эрх зүйч мэргэжлээр төгсөж ирээд 5-аас доошгүй жил ажиллана. 4.5-д Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцах хугацаандаа авсан сургалтын төлбөр, зээлийн хүүг буцаан төлнө гэж тусгагдсан. Б.Т******* гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хугацаандаа төгсөөгүй. Мөн хугацаа хоцорч төгсөж ирснээсээ хойш тухайн үеийн Сургалтын төрийн санд гэрээний үүргээ биелүүлж байгаа тухай ямар нэг баримт материалыг тухай бүр ирүүлж байгаагүй. Тиймээс 2020 оны 08 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, нийт гадаадад суралцсан иргэдийн ажиллаж байгаа байгууллагын мэдээлэл, төгсөлтийн бүртгэлд судалгаа хийлгэхээр мэдээллийг авч ажиллахад 2006 оноос буюу гэрээнд заасан хугацаанаас даруй 2 жилийн дараа төгсөж ирсэн нь тогтоогдсон. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй суралцагч Боловсролын зээлийн сан буюу төрд учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй. ******* Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоолын 1.11, 1.12-т Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх ажлын хүрээнд эргэн төлөлтийг сайжруулах, дотоод, гадаадын сургалтын байгууллагад суралцаж байгаа суралцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд мэдээллийг ялгаварлалгүйгээр М******* банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх гэж заасан. Үүнээс гадна Боловсролын зээлийн сангийн 2025 оны улсын төсөвт эргэн төлөлтөөр санхүүжүүлэх 30 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэх үүрэгтэйгээр Төсвийн хууль батлагдсан. Нөгөөтээгүүр, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2-т ... зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран М******* банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө гэж заасан. 2011 он, үүнээс өмнө бүх хугацаанд зээлдэгч Б.Т******* үүргээ биелүүлж, энэ тухайгаа Боловсролын зээлийн санд хандаагүй, мөн гэрээний үүргээ биелүүлсэн учраас зээлийн сангийн чөлөөлөлтөд хамрагдах хүсэлт тухай бүр ирүүлж байгаагүй. Гэрээний оролцогч үүргээ ухамсарлан биелүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор бид Байнгын хорооны тогтоол, бусад холбогдох эрх актын хүрээнд М******* банк руу нийлүүлсэн эрх актын хүрээнд Б.Т*******гээс холбогдох зээл болон хүүг нэхэмжлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хууль хяналтын бүх шатны байгууллагуудад болон Боловсролын зээлийн сангийн Үндэсний Аудитын газрын сүүлийн 5 жилийн дүгнэлтэд тухайн холбогдсон зээлдэгч болгоноор зээл эргэн төлүүлээгүй байна гээд зөрчлөөр туссан байгаа...Гэрээнд оролцогч 18 нас хүрсэн иргэн, хуулийн этгээд гэрээнд оролцож, хүлээсэн үүрэг хариуцлагаа тухайлан мэдэж байх ёстой.

Эс үйлдэхүйтэй холбоотой тайлбарлахад, манай байгууллагын ахлах мэргэжилтэн н.Цэцэгдэмбэрэл 2025 оны 05 дугаар сард Б.Т*******д утсаар тайлбар өгсөн... гэжээ.

Хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: ...Боловсролын зээлийн гэрээтэй холбоотой асуудал нь Боловсролын зээлийн сангийн эрх хэмжээний асуудал учраас яамны зүгээс зээлийн сангаас ирүүлсэн тайлбарт үндэслэсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтэд зээлийн сангаас ирүүлсэн хариу тайлбаруудыг хүргүүлсэн. Шийдвэрийг бол сайд гаргадаг ч Боловсролын зээлийн сангаас гэрээг цуцлах, өөрчлөх, боловсруулахтай холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй тохиолдолд сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн үзэмжээр, санаачилж гэрээг дуусгавар болгох үндэслэл байхгүй. Гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

  1. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.1. Нэхэмжлэгч Б.Т*******гээс Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-ний харилцаа байхгүй болсон болохыг тогтоон хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж, хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өртэй зээлдэгчийн жагсаалтаас хасаж шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах агуулгаар шүүхэд маргасан.

1.2. Харин хариуцагчаас нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргаагүй гэх агуулгаар маргасан ба хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх, нэхэмжлэгчийн зээлтэй этгээдийн бүртгэлээс хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан эсэхэд дүгнэлт өгөх болно.

2. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Т******* Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сантай 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээг байгуулж, 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгажээ.

2.2. Уг гэрээний 4.1 дэх хэсэгт суралцагч нь ...Бүгд Найрамдах Герман ******* Байротын сургуульд эрх зүйч мэргэжлээр амжилттай суралцан, төгсөж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана гэжээ. Нэхэмжлэгч нь М******* ******* Сургуулийн сургуульд 1997 оноос хойш ажилласан байх ба уг гэрээний дагуу докторантурт суралцаж, Дүрсийн эрх-эрх түүхэн хөгжил, хууль ёсны ашиг сонирхол, эрх мөн чанар ба хамгаалалт сэдвээр докторын зэрэг хамгаалан 2006 онд төгсөж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн багш, дэд профессорын албан тушаалд үндсэн орон тоонд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

2.3. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цахим мэдээллийн систем И-м*******иа системээс ...Боловсролын зээлийн сангийн сургалтын зээлээр суралцсан байна. Төлөгдөөгүй зээлийг М******* банкны зээлийн мэдээллийн санд бүртгэх болсон тул зээлийн эргэн төлөлтийг графикаа байгуулж, зээлээ төлнө үү... гэх агуулга бүхий мэдэгдэл нэхэмжлэгчид иржээ.

2.4 Уг мэдэгдлийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Боловсролын зээлийн сан болон Боловсролын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус тус гомдол гаргасан ч хариуцагч нараас хариу өгөөгүйтэй холбогдуулан шүүхэд маргасан байна.

2.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Т*******г Боловсролын зээлийн санд сургалтын төлбөрийн 17823 (Арван долоон мянга найман зуун хорин гурав) ам доллар, хүүгийн зардал 7496.96 (Долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан доллар 96 цент) ам доллар буюу нийт 25,319.96 (Хорин таван мянга гурван зуун арван есөн доллар ерэн зургаан цент) ам долларын зээлийн үлдэгдэлтэй талаарх баримтыг хариуцагчаас ирүүлсэн.

3. хэрэглээний тухайд:

3.1. Гэрээний харилцаа байхгүй болсон болохыг тогтоолгох шаардлагын талаар:

3.1.1 Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан.

3.1.2. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67/131 дугаар тушаалаар батлагдсан Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам-ыг үндэслэсэн, энэ журам нь нийтийн эрх харилцааг буюу гадаадын их дээд сургуульд суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс олгож суралцуулах нөхцөл шаардлагыг зохицуулсан, нэг талд захиргааны байгууллага оролцсон дээрх хуульд заасан захиргааны эрх гэрээ байна.

3.1.3. 1998 оны журмыг 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 310/290 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй болсон ч гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан учир энэ маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэнэ.

3.1.4. Уг журмын 2.6-д Суралцагч сургалтын үндсэн хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй, төгсөөд эх орондоо ирээгүй, гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил ажиллаагүй нөхцөлд сургалтын болон тэтгэлгийн зээлийг зээл авсан өдрөөс эхлэн сар бүрийн инфляцын төвшнөөс нэг хувийн илүү хүүтэйгээр суралцагч болон итгэмжлэгч нь буцааж төлөх ба уг төлбөрийг барагдуулах асуудлыг гэрээний дагуу Сургалтын төрийн сан хариуцан гүйцэтгэнэ,

2.8-д Суралцагч төгсөж ирээд гэрээт байгууллагад 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан тухай байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэтгэлгийн зээл, түүний хүүг чөлөөлөх эсэх асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

3.1.6. Мөн гэрээний 3.3-д Суралцагч гэрээний нөхцөл зөрчсөн тохиолдолд сургалтын төлбөр болон тэтгэлгийн зардал, түүний хүүг Журмын 2.6 дахь заалтын дагуу төлүүлж Сургалтын төрийн санд шилжүүлэх ажлыг хариуцна,

3.4.-д Суралцагч сургууль төгсөж ирээд гэрээнд заасан газар ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг Сургалтын төрийн санд жил бүрийн 12 дугаар сард албан тоотоор ирүүлж байна,

3.5 -д Суралцагч гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний авсан сургалтын төлбөрийн болон тэтгэлгийн зээлийг чөлөөлөх талаар албан ёсоор тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. гэж захиалагчийн чиг үүргийг,

4.6-д Суралцагч энэхүү гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, тэтгэлгийн болон замын зардалд авсан болохыг Сургалтын төрийн сан, захиалагч байгууллагаас тогтоосон өдрөөс хойш 3 жилийн дотор дор дурдсан хуваариар төлж, барагдуулна. Хэрэв зээлийг хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтэрвэл тухайн үед мөрдөгдөж байгаа арилжааны банкны хүүгийн хэмжээгээр төлнө гэж тус тус заасан.

3.1.5. Журам болон гэрээний заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилт буюу үүргээ биелүүлсэн эсхүл зөрчсөн эсэхэд хяналт тавих, биелүүлэхийг шаардах чиг үүрэг нь захиалагч болон Сургалтын төрийн санд байжээ.

3.1.6. Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасан газраа 5 жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа нь үндэслэх хэсгийн 2.2-д дурдсанаар тогтоогдсон байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг гэрээний 1.3, 4.1-д заасныг зөрчиж, хугацаандаа төгсөж ирээгүй, гэрээнд заасан газар 5 жил ажиллаагүй учир сургалтын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй, 5 жил ажилласан бол өөрөө чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

3.1.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчээс нэг ч удаа гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж байгаагүй атлаа 2025 онд нэхэмжлэгчийг сургалтын төлбөрийн зээлтэй этгээдийн мэдээлэлд оруулж, үндэслэлгүй төлбөр төлөх үүрэг үүсгэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.

3.1.8. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ[1], Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д д өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус заасан.

3.1.9. д зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн бол хариуцагч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой, тухайн тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх хэрэгжүүлэх 3 жилийн хугацаа, цаашлаад хөөн хэлэлцэх арван жилийн ерөнхий хугацаа ч аль хэдийн өнгөрсөн байх тул гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

3.1.10 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т "нийтийн эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг нэхэмжлэгч тодорхойлохоор заасан.

3.1.11. Мөн ******* Дээд шүүхийн 2023 оны 33 дугаар тогтоолд "нийтийн эрх харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргахад а/ хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; б/ нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан байхаар заасан гэж тайлбарласан.

3.1.12. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ аль хэдийн биелүүлсэн, үүнээс гадна гэрээний харилцаа дуусгавар болсон байхад уг гэрээний дагуу түүнд сургалтын төлбөр төлөх үүрэг үүсгэснийг үгүйсгэх онцгой ашиг сонирхлыг бий болгохоос гадна, нэгэнт дуусгавар гэрээг хүчингүй болгох болон гэрээний үүргээс чөлөөлүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй нь тодорхой юм.

3.1.13. Иймд субсидиар зарчмын хүрээнд нийтийн эрх хүрээнд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсныг буюу байхгүй болохыг шүүхээс тогтоох үндэслэлтэй.

3.1.14. Ингэснээр нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр сургалтын зээлийн төлбөрийн 25,319.96 ам долларын өртэй бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болох үр дагавартай ба үүнийг хариуцагчид хүлээн зөвшөөрөх ёстой байна.

3.2. Хариуцагчдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагын талаар:

3.2.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах, 17.1.2-д алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах гэж мэдээллийн эзний үүргийг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Өөрт хамаарах мэдээлэл нь алдаатай, буруу ташаа, худал байх тохиолдолд мэдээллийн эзэн мэдсэн даруйд мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг хүргүүлэн мэдээллийг үнэн зөв болгож, өөрчлөлт оруулах эрхтэй гэж эрхийг тусгажээ.

3.2.2. Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар 2001 онд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон байхад түүнд үндэслэлгүйгээр сургалтын төлбөрийн зээл төлүүлэхээр мэдээлэл ирснийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч тус бүрт зээлдэгч нарын нэрсийн жагсаалтаас нэрээ хасуулахаар гомдол гаргасан байна.

3.2.3. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан.

3.2.4. Хариуцагч Боловсролын сайдад гаргасан гомдлыг Боловсролын яамны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/1882 дугаар албан бичгээр Боловсролын зээлийн санд уламжилсан ч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Боловсролын зээлийн сан ч мөн нэхэмжлэгчийн гомдол болон яамнаас шилжүүлсэн гомдолд ямар ч хариу өгөөгүй байна.

3.2.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан.

3.2.6. Иймд хариуцагчдыг дээрх хуульд заасан гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгөх үүргээ зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

3.2.7. Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох гэж заасны дагуу Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл буцалтгүй тусламж олгох дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ын 12.3.2- д суралцагчтай гэрээ байгуулах, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох эрхийг Боловсролын зээлийн сан хэрэгжүүлэхээр,

13.1-д Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана гэж Боловсролын яамны чиг үүргийг тус тус заажээ.

3.2.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний харилцаа дуусгавар болсон байхад түүний гомдлыг шийдвэрлээгүй, хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон, дээрх журамд зааснаар гэрээ дуусгавар болгох эрх хэмжээ Боловсролын зээлийн санд, журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь Боловсролын яамд байх тул хариуцагч нарт нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу сургалтын төлбөртэй хүмүүсийн нэрийн жагсаалтаас нэхэмжлэгчийг хасахыг Боловсролын зээлийн санд даалгах үндэслэлтэй байна.

4. Хариуцагч Боловсролын зээлийн сангаас Авлигатай тэмцэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06/15575 албан бичгийг дурдаж, зээлээс чөлөөлөх шийдвэр гаргах боломжгүй гэх тайлбарын тухайд:

4.1. Дээрх албан бичиг нь хариуцагч захиргааны байгууллага 2008 оноос хойш хугацаанд 6 сайдын 17 тушаалаар гэрээний үүргээ биелүүлээгүй сургалтын зээлийн төлбөртэй суралцагчдыг зээлээс үндэслэлгүй чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгатай байна.

4.2. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлээс чөлөөлөгдөх үндэслэл нэгэнт бүрдсэн байхад хариуцагч захиргааны байгууллага гэрээнд заасны дагуу зээлээс чөлөөлөх шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай болох нь тогтоогдсон.

4.3. Мөн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан 3 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэхээр байх ба дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд захиргааны байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүй суралцагчдыг зээлээс чөлөөлсөн шийдвэр гаргасан атлаа гэрээний үүргээ биелүүлсэн нэхэмжлэгчийг зээлээс чөлөөлсөн шийдвэр гаргаагүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

5. Энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан захиргааны гэрээг дуусгавар болсныг тогтоосон учир нэхэмжлэгчийн сургалтын зээлийн төлбөрт 25,319.96 ам доллар төлөх агуулга бүхий мэдээлэл байхгүй болох үр дагавар шууд үүснэ.

6. Хариуцагч Боловсролын зээлийн сан нь даалгах шаардлагыг биелүүлэхдээ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч Б.Т*******гийн нэрийг сургалтын төлбөрийн зээлтэй этгээдийн жагсаалтаас хассан шийдвэр гаргаж, зээлийн мэдээллийг засах ба үүний хэрэгжилтэд Боловсролын яам хяналт тавьж биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.5 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сургалтын төрийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Б.Т******* нарын хооронд 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээний харилцаа дуусгавар болсон болохыг тогтоож, Боловсролын зээлийн сан, Боловсролын яамд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчдийн жагсаалтаас Б.Т******* /РД:*******/-ийн нэрийг хасахыг хариуцагч Боловсролын зээлийн сан, Боловсролын яамд тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ